Энэтхэгийн тариачид эсэргүүцлийн жагсаал хийв

Хуучирсан мэдээ: 2022.08.23-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн тариачид эсэргүүцлийн жагсаал хийв

Энэтхэгийн  тариачид эсэргүүцлийн жагсаал хийв

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод Даваа гаригт олон мянган тариаланчид засгийн газрын биелээгүй амлалтуудыг эсэргүүцэн цугларав. Жагсагчид хаалтуудыг эвдэж, Ерөнхий сайд Нарендра Модигийн эсрэг уриа лоозон барьжээ.

Тариаланчид өмнө нь жил гаруй үргэлжилсэн жагсаал өрнүүлж байсан ба засгийн газраас тэдний хүсэлтийг биелүүлнэ гэж амлалт өгснөөр эцэслэж байжээ. Гэвч хамгийн сүүлд жагсаал болсноос найман сарын дараа тариаланчид дахин Шинэ Дели хотноо цугларав.  Нийт  5000 гаруй тариачин Моди болон түүний засгийн газрыг эсэргүүцэн нийслэлийн төвд цугларчээ.

Эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан "Самюкта Кисан Морча" фермерийн байгууллагаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тариаланчид засгийн газраас бүх бүтээгдэхүүнд дэмжлэг үзүүлэх, доод үнийг баталгаажуулж, тариачдын бүх өрийг барагдуулахыг шаардаж байна.Холбооны Хөдөө аж ахуйн яамны хэвлэлийн төлөөлөгч тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.

Жагсагчид Модигийн эсрэг уриа лоозон барьж, жагсаал цуглаан болох газрыг тойрон эсэргүүцэл үзүүлсэн байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Моди үйлдвэрлэлийн зах зээлийн зохицуулалтыг бууруулах зорилготой фермийн гурван хуулийг буцаах болно гэж мэдэгдсэн. Гэвч  фермерүүд үүнийг зөвхөн корпорацуудад зориулсан хууль гэв.

Холбооны засгийн газар тариаланчид болон засгийн газрын албан тушаалтнуудаас бүрдсэн баг байгуулж, бүх фермийн бүтээгдэхүүний баталгаат хувь хэмжээг (MSP) хангах арга замыг хайж олохоор тохиролцоод байсан аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж