Олимпийн аварга сүүний рекламанд тоглолоо

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга сүүний рекламанд тоглолоо

Уран сайхны гимнастикийн төрөлд Олимпийн алтан медаль
хүртсэн Shawn Johnson “
got milkсүүний зар сурталчилгаанд зургаа авахуулжээ. Уг зурагт хуудаст тэрбээр нэг
хөлөө өргөн дээр нь шилэн аягатай сүү тогтоосон байна.

Уг сүү нь тослог багатай бөгөөд таны алдагдсан эрч хүчийг
нөхөх амин дэмээр баялаг бүтээгдэхүүн аж.  

Харин зарим хэвлэл мэдээллийн сайтаар түүний энэхүү
зургийг “Хүн бүр сүүнд дуртай. Бас гимнастикийг ч сонирхдог. Гэхдээ хэн нэгний
хөл дээр тавигдсан сүүг хараад уух хүсэл төрөх нь юу л бол” хэмээн шүүмжлэцгээж
байна.

Ямартай ч Олимпийн аварга охин хүмүүсийг эрүүл мэнддээ
санаа тавьж, сүү уухад уриалжээ.  

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж