Япончууд Монголд Зүрх судасны төв байгуулна

Хуучирсан мэдээ: 2022.08.23-нд нийтлэгдсэн

Япончууд Монголд Зүрх судасны төв байгуулна

Япончууд Монголд Зүрх судасны төв байгуулна

Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ хүрээнд 50-60 сая ам.долларын хөрөнгө оруулалтааар япончууд Монголд Зүрх судасны төв байгуулахаар болжээ. 


Японы хувийн эмнэлгийн хамгийн том групп, 71 эмнэлэг, 400 гаруй клиник эмнэлгийн байгууламжтай Токушүкай медикал группийн төлөөлөгчдийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээж авч уулзлаа.

Тус группийн Ерөнхийлөгч Шиничи Хигашиүэ Монгол Улсад Зүрх судасны төв байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Японы "Токуда" группийн төлөөлөгч:

-Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар Монголд айлчлан ирээд байна. Манай багийнхан өнөөдрийн байдлаар дөрвөн эмнэлэгтэй танилцаж, тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээр ирсэн. Одоогийн байдлаар аль эмнэлэгт туслахаа сонгон шалгаруулаагүй байгаа ч Зүрх судасны төв байгуулахаар төлөвлөсөн. Би өөрөө Япон улсдаа хамгийн их зүрх судасны хагалгаа хийсэн эмч нарын нэг. Одоо ч тэр хэвээрээ байгаа. Тийм учраас зүрх судасны салбар надад их ойр. Манай "Токуда" группийн эмнэлэг дотор эрхтний дурангийн хагалгаа, зүрх судасны мэс заслаараа алдартай. Тийм учраас хүний нөөцийг бэлтгэх тал дээр давуу талтай. Манай группийн өмнөх ерөнхийлөгч тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй эмнэлгийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Үүний хүрээнд 2011 онд УНТЭ-т 10 ширхэг гемодиализийн аппарат бэлэглэж байсан.

Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх Б.БАЯРСАЙХАН:

-Энэ жил Япон, Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Энэ ойн хүрээнд маш олон ажлыг хийж байгаа. Үүний нэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Японы хамгийн том эмнэлгийн группийн ерөнхийлөгч Монголд айлчилж байна. Энэ групп нь Японд 71 эмнэлэг, 400 гаруй клиниктэй хамгийн том хувийн эмнэлэг. Мөн Монголд эмнэлгийн олон тоног төхөөрөмж хандивлаж байсан. Энэ удаа Монголд Зүрх судасны төвийг байгуулж өгөхөөр судалгааны ажлаа дуусгаж, 50-60 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулах яриа хэлэлцээрийг хийлээ. Зөвхөн Зүрх судасны төвийг байгуулаад зогсохгүй, япон монгол эмч нар туршлага солилцож, суралцахаар болсон. Бид Улсын гуравдугаар төв эмнэлэг, улсын нэгдүгээр төв эмнэлэг, Япон Монголын хамтарсан эмнэлэг, СХД-ийн нэгдсэн эмнэлэгтэй танилцсан. Манай улсын гол зүрх судасны төв нь улсын гуравдугаар эмнэлэгт байдаг. Тэнд бэлэн ТЭЗҮ нь байгаа юм билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж