Ш.Абэг үдэх төрийн оршуулгын ёслолд оролцохоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ | News.MN

Ш.Абэг үдэх төрийн оршуулгын ёслолд оролцохоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ

Ш.Абэг үдэх төрийн оршуулгын ёслолд оролцохоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ

Ш.Абэг үдэх төрийн оршуулгын ёслолд оролцохоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Хаяши Мотоо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад айлчилж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлээд Монгол, Японы харилцааг өнөөгийн түвшинд хүргэж, өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ. Ирэх 50 жилд шинэ төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талаар Ерөнхий сайд онцлон ярилаа.

Япон Улсын Ерөнхий сайд асан, Монголын анд нөхөр Абэ Шинзо харамсалтайгаар таалал төгссөнд Ерөнхий сайд эмгэнэл илэрхийлэв. Энэ мэдээг Сингапур Улсад айлчилж байх үедээ хүлээн авсан. Монгол, Японы харилцаанд Ш.Абэгийн оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг Монгол Улс, Монголын ард түмэн үүрд дурсан санах болно гэлээ. Ирэх сарын 27-нд болох Ш.Абэг үдэх төрийн оршуулгын ёслолд Монгол Улсын төр, засгийг төлөөлж оролцохоор төлөвлөж байгаагаа тэмдэглэв.

Мөн нүүрснээс ус төрөгч гарган авч ус төрөгчийн цахилгаан станц байгуулах төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй, Японд хийх айлчлалын үеэр энэ чиглэлийн компанийн төлөөлөлтэй уулзалт хийж, санал сонилцох  сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд 2021 онд Япон Улсад ажлын айлчлал хийж, Токио-2020 Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцож, хүнд цаг үед дэмжлэг үзүүлсэнд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Хаяши Мотоо талархал илэрхийллээ. Төлөөлөгчид дэд бүтэц, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд, бизнесийнхэн, найрамдлын нийгэмлэгийн гишүүд зэрэг 80 гаруй хүн манай улсад ирээд байна. Японы хувийн эмнэлгийн хамгийн том групп, 71 эмнэлэг,  400 гаруй клиник эмнэлгийн байгууламжтай Токушүкай медикал группийн төлөөлөгчдийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээж авч уулзлаа.

Тус группийн Ерөнхийлөгч Шиничи Хигашиүэ Монгол Улсад Зүрх судасны төв байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн эмч нарыг сургаж бэлтгэх, харилцан туршлага солилцоход анхаарч ажиллана гэлээ.
Дотор эрхтний дурангийн хагалгаа, зүрх судасны мэс заслаараа Японд алдартай тус групп манай улсад гемодиализийн аппарат зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэж байжээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-23 66.181.170.73

Төрийн оршуулгын ёслолд оролцож байж битийн гуйлга гуйгаарай даа. Монгол гэхээр гуйлгачилдаг гэсэн сэтгэхүйг ОУ-д суулгаад байна шүү.

Avatar

Зочин 2022-08-23 66.181.160.117

Япон Улс манайд орчин үеийн эмнэлэг болон бусад объект байгуулж өгөхөөр манай хулгайчууд хусчихаад урмыг нь хугалаад байдаг нь даанч хэцүү л дээ!! 2010-2013 онд японы том компани Монголын ХАА-н салбарт орчин үеийн технологи нэвтрүүлэх зорилгоор нэлээд олон сая $ оруулаад ирсэн чинь Эрүүгийн цагдаа "-Мөнгө угаах" гэлээ гэж дуудаж байцааж цагдан хорино нтр гэж айлгаад мань япон өвгөн мөнгөө буцаагаад гаргаад явчихсан юмдаг!!! Японы SOFT банкны албан ёсны баримтуудаа үзүүлээд байхад хардаж тэнэглээ

Avatar

Зочин 2022-08-23 213.87.155.153

!!! Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

Avatar

Зочин 2022-08-23 64.119.26.159

Нүүрснээс Устөрөгч гарах ЦС- барих , бариулахыг 100 дэмжинэ

Avatar

Зочин 2022-08-23 202.55.188.121

Esgii hiih gazar nohoi hereggui ee

Avatar

Зочин 2022-08-23 66.181.190.169

Нүүрснээс Устөрөгч гарах ЦС- барих , бариулахыг 100 дэмжинэ. ЁСтой зээл авч байгаад ч барих хэрэгтэй…

Avatar

Зочин 2022-08-23 202.21.109.46

Danhaa tolgoi 10 oron toi too bodoj surah dasgal hiivel chamd heregtei shuuu erguu danh

Avatar

Төрийн ШИМЭГЧ Хулгачыг Зайлуулья 2022-08-23 149.7.35.138

Сүүлийн 4 жилд ард иргэдийг буруу засаглан будлиулж, ард түмнийг уруудулсан – хар мөртэй, 1 ТЭРБУМ 600 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛА эсвэл зайл, ХҮРЭЛСҮХ-ийг ОГЦРУУЛЬЯ хөдөлгөөн

Avatar

Зочин 2022-08-23 66.181.160.124

балай шахуу юм

Avatar

чойжоо 2022-08-23 124.158.65.119

ta nar heduulee umbe bi negdey ta nar nadad mungu ug

Avatar

Зочин 2022-08-23 150.129.141.187

Ochooroi…baahan daldgaruud daguulaad hergguieee.

Avatar

Зочин 2022-08-23 192.82.92.201

Зөвш дээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж