“НҮБ-ын Залуу төлөөлөгч” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ | News.MN

“НҮБ-ын Залуу төлөөлөгч” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

“НҮБ-ын Залуу төлөөлөгч” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

“НҮБ-ын Залуу төлөөлөгч” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улс дахь Нэгдсэн үндэстний байгууллага, НҮБ-ын Нийгэмлэг хамтран “НҮБ-ын Залуу төлөөлөгч – Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийг 2022 оны 8 сарын 20-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа нар оролцон хөтөлбөрт шалгарсан залууст амжилт хүслээ.

Тус хөтөлбөр нь Байгалийн олон янз байдал болон Үндэсний тодорхойлсон хувь нэмэрт залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудыг чадавхжуулж, дуу хоолойг нь үндэсний болон дэлхийн тавцанд хүргэх зорилготой юм.

Хөтөлбөрийн хүрээнд 18-30 насны 30 залууг сонгон шалгаруулж, хоёр сарын турш байгаль орчны тухай мэдлэгийг нь тэлж, байгальд ээлтэй төсөл хэрэгжүүлэх боломжоор хангах бөгөөд шилдэг хоёр оролцогчийг 2022 оны 11 дүгээр сард Египет Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуралд болон 2022 оны 12 дугаар сард Канад Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай олон улсын уулзалтад оролцуулах юм.

Энэ удаагийн хөтөлбөрт төрөл бүрийн салбарт ажилладаг болон сурдаг оюутан, залуус шалгарснаас гадна орон нутгаас шалгарсан залуусыг цахимаар оролцох боломжийг олгож байна.

Залуу төлөөлөгчид хуралд оролцон эх орондоо ирсний дараа үндэсний хэмжээний уулзалтыг зохион байгуулж, сурсан зүйлсээ хуваалцаж, байгаль орчны төлөөх залуучуудын оролцооны цаашдын алхмууд, боломжуудыг тодорхойлно.

Энэхүү төсөл нь дэлхийн 70 гаруй оронд НҮБ-ын Нийгэмлэгээс хэрэгжүүлдэг UN Youth Delegate буюу “НҮБ-ын Залуу төлөөлөгч” олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад нээж, анх удаа хэрэгжүүлж буй явдал юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-23 213.87.155.153

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

Avatar

Зочин 2022-08-23 192.82.76.207

Оролцогчдоо ил тлдоор сонгоочэээ. UNDP авлигад автчихсан. Оролцогчдоо яаж сонгосноо бичээчээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж