Ган гачигт нэрвэгдсэний улмаас Шанхай харанхуйлж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.23-нд нийтлэгдсэн

Ган гачигт нэрвэгдсэний улмаас Шанхай харанхуйлж байна

Ган гачигт нэрвэгдсэний улмаас Шанхай харанхуйлж байна

Хятадын Шанхай хотын "The Bund" хэмээх гайхамшигт гэрлийг эрчим хүч хэмнэх үүднээс хоёр шөнийн турш асаахгүй гэж албаныхан мэдэгдлээ. Шанхай дахь түүхэн болон футуристик барилгуудаараа алдартай далайн эргийн бүс нь жуулчдын очих дуртай газар юм. Хятадын Сычуань мужийн томоохон үйлдвэрлэгчид ч мөн адил цахилгааны хязгаарлалтад өртсөн байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны ихэнх хэсэг нь түүхэнд байгаагүй хэт халалтын улмаас ган гачигтай нүүр тулаад байна.

Шанхай, Сычуань зэрэг бүс нутагт долоо хоногийн турш хэт халсанаар Хятад улс энэ оны анхны ган гачгийн сэрэмжлүүлгээ зарлалаа. "Шар дохио" нь гуравдугаар түвшний сэрэмжлүүлэг юм.

Тухайлбал, Сычуань мужид агаарын температур 40 хэмээс хэтэрсэн. Агаарын хэм нэмэгдэж, хур тунадас бага байгаа тул агааржуулагчийн эрэлт нэмэгдэж, улмаар эрчим хүчний хомсдолд хүргэсэн байна. Тус муж эрчим хүч хэмнэх арга хэмжээгээ тав хоногоор сунгажээ. Эрчим хүчний хязгаарлалттай холбоотойгоор Германы автомашин үйлдвэрлэгч "Volkswagen" компани Сычуаны нийслэл Ченду дахь үйлдвэрээ хаасан. "Apple"-ийн ханган нийлүүлэгч "Foxconn" ч бас Сычуань дахь үйлдвэрээ хаажээ. Тэгвэл Японы автомашины "Тоёота" компани дотоод цахилгаан эрчим хүчийг ашиглан Сычуань дахь үйлдвэрлэлээ аажмаар сэргээж буйгаа мэдэгдэв.

Эрх баригчид Хятадын төв болон баруун өмнөд хэсэгт хур тунадас оруулахаар оролдсон. Ази тивийн хамгийн урт усан зам болох Хөх мөрний орчмын мужууд борооны хомсдолтой тэмцэхийн тулд үүл буудах ажиллагаанд шилжиж байна. Харин Хубэй болон бусад хэд хэдэн муж химийн бодис тээвэрлэсэн пуужингаа тэнгэрт хөөргөсөн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж