“Багануурын ДЦС-ын төсөл тодорхойгүй хугацаагаар гацлаа” | News.MN

“Багануурын ДЦС-ын төсөл тодорхойгүй хугацаагаар гацлаа”

“Багануурын ДЦС-ын төсөл тодорхойгүй хугацаагаар гацлаа”

“Багануурын ДЦС-ын төсөл тодорхойгүй хугацаагаар гацлаа”

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан /2022.08.23/ эхэллээ. Хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд болон, Эрчим хүчний сайд нарын мэдээллийг сонслоо. 


Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Тавантолгойн дулааны цахилгаан станц /ДЦС/, Багануурын ДЦС-ын явц, санхүүжилтийн талаар тодрууллаа.

Хариуд нь Эрчим хүчний сайд Н.Тавинбэх  “Тавантолгойн ДЦС-ын санхүүжилтийг Засгийн газрын тогтоол гарсан. Төр өөрөө барина. Санхүүжилтийн  хувьд уг станцын 30 хувийг Эрдэнэс-Тавантолгойд эзэмшүүлэх замаар Эрдэнэставантолгой санхүүжүүлэхээр, үлдсэн 70 хувийг барилга угсралтын гэрээ байгуулагдсан үед Засгийн газрын баталгаа гаргахаар тохирсон. Барилга угсралтын гэрээ байгуулагдаагүй учраас дараагийн шат руу орохгүй хүлээгдэж байгаа. Барилга угсралтын  ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдчихвал уг станцын хөрөнгө оруулалтын дүн тодорхой болно. Тиймээс Засгийн газарт ийм хэмжээний мөнгөн дүнтэй Засгийн газрын баталгаа гаргах хүсэлтэй байгаа гэдгээ оруулж ирнэ.

Багануурын ДЦС-ын хувьд туйлын бүтэлгүй байгаа. Энэ их сайн гэрээ болсон юм билээ. Ажил эхэлсэн явж байхад нь Монголын талаас тодорхойгүй шалтгаанаар зогсоосон. 2020 онд бүх гэрээг ахиж хийгээд концесс эзэмшигчид өгсөн. Концесс эзэмшигч санхүүжилтээ босгохоор явсан.

Санхүүжилтээ хөөцөлдөж байх хугацаанд Ши Жинпинь даргын үгтэй холбоотойгоор нүүрсний технологиор ажилладаг эх үүсвэрийг санхүүжүүлэх ажлыг зогсоосон. Гэхдээ 2022 оны дөрөвдүгээр сард Хятадын Хөгжил шинэтгэлийн хорооноос уг төслийг тусгай горимоор санхүүжүүлэх буюу Ши Жинпинь даргын үгнээс хамааралгүйгээр санхүүжүүлэх төсөлд оруулсан. Тиймээс  “танай концесс эзэмшигч хүсэлтээ гаргавал бид санхүүжилтийн асуудлыг ярилцахаар байна” гэсэн. Харамсалтай нь ерөөсөө хүсэлтээ гаргахгүй байсан. Бид худалч хүнд долоо хоног бүр уулзалт хийж шахсан. Тодорхойгүй тайлбар тавьсаар байгаад саяхан наймдугаар сарын эхээр “Бид энэ төслийг санхүүгийн хувьд цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон учраас хувьцаагаа шилжүүлэх хүсэлтэй байна” гэсэн албан бичиг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл уг төсөл тодорхойгүй хугацаагаар гацаж байна гэж ойлгож болохоор байна. Энэ бичиг ирсэнтэй холбоотой миний бие  БНХАУ-ын Элчин сайдтай уулзсан. Элчин сайд адилхан байр суурь илэрхийлсэн. “Цөмийн энергийн компани энэ чиглэлээр ажиллана. Эрчим хүчний нүүрсний технологид оролцох боломжгүй. Уг компани хувьцаагаа дотооддоо шилжүүлээд энэ төслийг хэвийн үргэжлүүлэх компани олно гэдэгт би эргэлзэж байна” гэсэн хариу өгсөн.

Багануурын ДЦС-ын ажил тодорхойгүй хугацаагаар гацлаа. Бид ирээдүйн хэрэглээгээ хангах, техникийн шийдэл гаргахгүй бол болохгүй байна.

Үүнээс гадна, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн тусгайлсан хэлэлцээр хийгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар Монголын тал, Хятадын талаас шаардсан бүх бичиг баримтыг бүрдүүлээд өгчихсөн. Хятад дотроо зээл олгох процессын цаг хугацаа явж байна. 250 сая ам.доллараас дээш өртөгтэй гадагшаа олгож буй зээлийг төрийн зөвлөлөөр хэлэлцүүлдэг. Тиймээс цаг хугацаа орно шүү гэдгийг хэлж байгаа. Сайн зүйл нь бид гүйцэтгэгчтэй ойлголцоод талбай дээр ажлаа эхлүүлчихсэн” гэлээ.

ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ТУХАЙД ОРОС ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ ГЭСЭН Ч СҮҮЛД ТАВАН ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛСЭН

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:

-Монгол Улс газрын тосны хэрэглээгээ 100 импортоор хангаж байгаа. 2021 онд 1,8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортоор хэрэглэсэн. Улсын хэмжээнд 2022 оны 1-8 дугаар сард 1,1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж ирээд байна. Энэ сарын 18-ны байдлаар А80 бензин 43 хоног, АИ92 автобензин 28 хоног, АИ95 бензин 38 хоног, дизель түлш 30 хоног, онгоцны түлш 25 хоногийн нөөцтэй байна.

Брэнт төрлийн газрын тосны үнэ 95,52 ам.доллар баррель, VTI төрлийнх 89,45 ам.доллар баррель байна. Өнгөрсөн долдугаар сард Хятадын эдийн засаг удааширч, газрын тос боловсруулах үйлдвэрийн гарц 2022 онд доод үзүүлэлтэд хүрсэн болохыг тус улсын Засгийн газраас мэдээлсэн. Ингэснээр тус улс дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн таамаглдалыг 4,5-4 хувь болгож бууруулсан юм. Цаашид инфляцийн өндөр байдал, цар тахлын нөхцөл байдал зэргээс хамаарч бууруулах боломжтойг онцолж байна. Хэрэв 2015 онд байгуулсан цөмийн хэлэлцээрийг сэргээх тухай Европын холбооноос хүргүүлсэн саналыг Иран, АНУ хүлээж авсан тохиолдолд газрын тосны үйлдвэрлэл өсөх төлөвтэй болохыг ч шинжээчид онцолж байна.

Нийлүүлэлт нь ихсэх хүртэл дэлхийн зах зээлд газрын тосны брэнт төрлийн үнэ 105-93 ам.доллар баррелийн хооронд хэлбэлзэж магадгүй гэж газрын тосны брокерууд хэлж байгаа юм. Хятадад 9-10 дугаар сард ургац хураалт эхэлж, дизель түлшний хэрэглээ ихсэх төлөвтэй. Иймээс он дуустал түлш импортыг хязгаарлаж магадгүй байна.

Оросоос Монголд импортох шатахууны үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай байдаг.

УУХҮЯ-наас шатахууны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор газрын тосны гол нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компанитай хэлцэл хийж 2022 оны 4, 5, 6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн АИ92 автобензинийг тонн тутамд 840 мянган ам.доллараар худалдаж авах болсон. Ингэснээр жижиглэн борлуулатын үнийг өсөхөөс сэргийлсэн. Шатахууны жижиглэнгийн үнийн тухайд цаашид 2022 оны дөрөвдүгээр сарын 18-нд батлагдсан гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомдсолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тогтоолыг батлуулсан. Дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж нефтийн үнийг барих боломжгүй гэдгийг ч анхааруулж байна. Сүүлийн долоон жилийн хамгийн идэвхтэй нөхцөл байдал бол одоо зах зээл үргэлжилж байна гэж ченд фондууд хэлж байна. 2021 онд өдөрт 1,99 доллараар зах зээлийн үнэ хэлбэлздэг байсан бол одоо 5,62-оор хэлбэлзэж байгаа юм.

Дизель түлшний тухайд Орос хөнгөлөлт үзүүлэх боломжгүй гэсэн ч сүүлд таван хувийн хөнгөлөлт үзүүлсэн. Энэ хөнгөлөлтийг нэмэгдүүлэх талаар мөн судалж байгаа.

Ирэх есдүгээр сарын эхээр болох эдийн засгийн олон улсын чуулгад УУХҮЯ-наас оролцож санал хүсэлтээ хэлнэ. Тиймээс он дуусахаас өмнө хэлэцээ хийж, хөнгөлөлт авах зорилготой ажиллаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-23 213.87.155.153

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

Avatar

Зочин 2022-08-23 66.181.160.37

Хөдөө төрсөн л бол ойрын арван удаагын сонгуульд оролцуулахгүй байх хууль баталчихаа …Хүй нэгдэлийн нийгэмд төрчихөөд 21р зууны ардчилсан сонгуульд ухаантай сонголт хийнэ гэж юу байхав дээ ….

Avatar

Зочин 2022-08-23 66.181.160.117

Ерөөс харанхуй ядуу ард түмнээр төрийн дээд байгууллагыг шууд сонгуулж болдоггүйг ардчиллын эх өлгий Европ, Америкийн мэргэд хэлсэн байдаг?!! Ж: Е.Рерих?

Avatar

Зочин 2022-08-23 202.9.47.147

Бид бүрэн баларчихсан юм байна. Хятадууд Монголыг өөртөө нэгтгэхэд нэмж зээл өгөх хэрэггүй одоо хангалттай гэж үзсэн байна. Одоо өрөө нэхээд байхад Монголчууд газар нутгаа өгөхгүй яахийн гэж үзсэн болж таарлаа. Өвөл хүйтрэхээр хилээ хээгээд өрөө нэхээд л байх нь дээ.

Avatar

Зочин 2022-08-23 66.181.160.54

Багануурын ЦС-ыг УИХ-ын гишүүн Даваасүрэн оросын хатгалгаар гацаасан гэж хэвлэлд олон удаа бичсэн дээ??? Яагаад шалгаж тогтоодоггүй юм бэ???

Avatar

Зочин 2022-08-23 139.5.216.119

ТЗ гацаасан Женкийн дараа 10%-ийг авч ярилцаад алаад өгнөө !!!

Avatar

Зочин 2022-08-23 188.162.254.89

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2022-08-23 202.9.46.155

Худлаа хуцаад бай Монгол болох гэж ядсан хар хятадын сэг хаягдлууд Монголоос зайлаарай.

Avatar

Зочин 2022-08-23 202.55.188.40

Medlegtei chadaltai humuusee turuus zailuuldag mongol ulamjlal yum da

Avatar

Зочин 2022-08-23 202.55.188.40

End muulj bicheed bga humuus ochood uuruus ni asuugaach dald muulhaar nuur nuuree harj bgaad asuu

Avatar

Зочин 2022-08-23 202.55.188.40

Ajlaa meddeg erchim huchnii said shuu mergejliin hun daanch ene heden gishuud ni amar zayaa uzuulehgui yum gishuud bugd yagaad tusul yavahgui gatsaad bgag mash sain medej baij tuslahgui yum da

Avatar

Зочин 2022-08-23 202.126.90.148

Төрөл бүрийн халамжинд бараг л их наядыг цацдаг мөртлөө эрчим хүчний төслүүдэд гадны зээл тусламж царайчлана. П…да! Тэгээд Хятадын компани ингэсэн тэгсэн учраас төсөл гацсан гэж яриад л, ичмээр улс юмдаа бид чинь. Мөн бид чинь Таван толгойн хувьцаа эзэмшигч шүүдээ. Биднээс ч асуухгүйгээр хөрөнгө мөнгийг цахилгаан станцын төсөлд оруулна.ТТ-н ДЦС эсэргүүцээгүй шүү,

Avatar

Зочин 2022-08-23 202.131.230.182

Ямбыг нь эдлээд зовлон тоочоод байж хэн ч чадна шүү

Avatar

Зочин 2022-08-23 202.179.25.140

ЕРДӨӨ ГАНЦ СТАНЦ БАРЬЖ БАРДАГГҮЙ ЮҮ… ТЭГЧЭЭД БАС ЭРЧИМ ХҮЧ ХЭЦҮҮДЛЭЭ ГЭЭД БАЙГАА МАА БААС…

Avatar

вакцин бас дахин вакцин 2022-08-23 192.82.92.201

Женко буюу Хуурамч эх оронч өвчин Зика вирусаар дамжин халдварлаж, өвчлөл өндөр байгаа энэ цаг үед Монгол Улс хэзээ ч Оросын эрчим хүчний хараат байдлаас гарахгүй шүү дээ.Энэ өвчний вирусын эсрэг "Боловсрол" гэж хүчтэй вакциныг яаралтай тарьж Мояачуудыг эрүүлжүүлэхгүй бол энэ улсын Эдийн засаг хэзээ ч сэргэхгүй шүү.

Avatar

Наймаачин 2022-08-23 103.57.93.94

Цахилгаан станциа барьж чадахгүй бол ЭХ-ний СААД, УУ-н СААД гэсэн саадуудыг зайлуулая… МАН 100% монополвдож байгаа үедээ энэ төслүүдээ хөдөлгөж чөдахгүй бол амиа хорлоод тарцгаа. Харин бөхир юманд оролцоогүй шинэ залуучууд нь МАН-г тарааж шинэ цэвэр намаа байгуул….

Avatar

Зочин 2022-08-23 122.201.24.205

Их л азтай ЕСын үед эрчим хүчний том төсөл хэрэгжинэ, тэрнээс биш ухаантай сайдын үед биш

Avatar

Зочин 2022-08-23 202.55.188.40

Said gantsaaraa zutgeed baidag yamar ch demjleg algauls ornoo boddoggui heden gishuudtei bolohoor yaj ch hugjih ve de sandal shireenii heruul hiiheer naad tom tusluudee yaj yavuulah talaar bodoochee ajil hiideg hunee tal talaas ni hemleh yum daerunhiilegch erunhii saidad heden jil helev de daanch chadal ni hurehgui bga yumuu haashaa yum demjeed tulaach

Avatar

Сэтгүүлч 2022-08-23 66.181.187.226

Оросууд УБ дахь насжилт нь хоёр гурав нугарсан станцуудад 700 гаруй сая доллароор хулхи сэлбэгээ шахахаар сайд асан Даваасүрэнтэй үгсэж Багануурын ДЦС-ыг зогсоосон шүү дээ. Багануурт Хятадын арми хяналтаа тогтоож, 5000 х*******н тосгон барина гэх Ч.Мөнхбаяр тагнуул, 10 хувийн Даваасүрэн хоёрын пропаганда бэх нь хатаагүй байгаа. Багануурын станцыг оросууд гацаасныг мэдэхгүй хүн Төр засагт байхгүй.

Avatar

Зочин 2022-08-23 43.242.243.179

Сүнсгүй …. даг гар юм аа, Эрдэнэбүрэнгийн газрын ажил 4 сард эхэлсэн 6 жилийн дараа ашиглалтад орно. Эгийн гол 7 сард эхэлнэ, Бхгануур 8 сард эхэлнэ гд ТВ-р ярьсан даа.

Avatar

Зочин 2022-08-23 202.131.225.197

Yu vee, Van I ireed tusul gatsaanaas garaa biz dee?

Avatar

Зочин 2022-08-23 192.82.76.229

Energy resursiinhen bol ulhun hiine dee. Turiin bolohoor l butehgui baigaa yum

Avatar

1000 2022-08-23 202.126.89.34

Тавантолгойн цахилгаан станц дээр хятадын хоригуудаас шалтгаалаад ганцхан тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компани л боломжтой юм байна. Ажлаа сайн ойлгохгүй зах зээлээ сайн мэдрэхгүй иймэрхүү нөхдүүд төслийг хөдөлгөж дийлэхгүй ээ.

Avatar

зочин 2022-08-23 202.126.89.76

Багануур хэдэн жилийн өмнө бараг баригдах гэж байхад хятадад эзлэгдлээ гэсэн үлгэр ярьсан новшнууд хуцацгаагаад тэрэнд нь ЗГ бууж өгөөд зогссон, яг женкогийн төмөр замын үлгэр шиг.

Avatar

Код 2022-08-23 192.82.78.253

Энэ ёстой бүтэхгүй нөхөр байна. Хурдхан далд орж үз. Хамгийн түрүүнд тавигдах шаардлага чинь Рио Тинто ямар хэмжээний компаны барьсан цахилгаан станцаас найдвартай эрчим хүч авах вэ гэдэг шаардлагаа тавиад удаж байна. Төрийн нарийн бичгийн дарга Насантогтох нь хувийн зуухны компани зүтгүүлээд л…Яамны удирдлагуудыг орвонгоор нь соль.

Avatar

Зочин 2022-08-23 49.0.147.143

Насантогтох үнэхээр ашиг сонирхол ихтэй тендер бүр дээр чичрээд л сууж байдаг. Сайд нь боломжийн хүн шиг санагддаг.

Avatar

Зочин 2022-08-23 202.21.103.226

Багануурын ДЦС эхлэж байхад манай Мояачууд бас баахан нэвтрүүлэг хийгээд Хятадаас Эрчим хүчний хараат болох гэж байна гээд хөрөнгө оруулагчдыг хөөгөөд гаргасан. Монголд баригдсан цахилгаан станцаас эрчим хүчээ авхаар яахлээрээ хятадын хараат болдог юм. Тэгээгүйсэн бол өдийд бид илүү хямд, найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй болох байсан. Оросоос жил бүр олон зуун сая доллараар эрчим хүч импортлох шаардлагагүй болох байлаа. Даанч эх орончид нэртэй гадныхантай нийлсэн хорлогчидод дийлдсэн дээ.

Avatar

Зочин 2022-08-23 103.57.92.103

энэ нэг юу ч хийдэггүй үнэн бүтэхгүй нөхөр яааж байгаад 4-5 жил "саад" хийчихлээ. Одоо болилдоо… Дандаа худлаа хийж байгаа юм шиг л 5 жил ярьлаа…

Avatar

Зочин 2022-08-23 66.181.161.32

Юу ч мэдэхгүй байж дуугүй бай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж