"Хороо баталгаажуулбал түр оршин суугчдыг цэцэрлэг, сургуульд бүртгэнэ"

Хуучирсан мэдээ: 2022.08.23-нд нийтлэгдсэн

"Хороо баталгаажуулбал түр оршин суугчдыг цэцэрлэг, сургуульд бүртгэнэ"

"Хороо баталгаажуулбал түр оршин суугчдыг цэцэрлэг, сургуульд бүртгэнэ"

Цэцэрлэгийн бүртгэл цахимаар явагдаж одоогийн байдлаар 70 гаруй хувьтай явж буй. Цахим хүсэлттэй холбоотой иргэдээс санал гомдлууд ирж байгаа бөгөөд хөдөө орон нутгийн харьяалалттай, түр оршин суугч хүмүүс хүүхдээ хэрхэн цэцэрлэгт хамруулах талаар мэдээлэл хомс байгаа юм. Иймд энэ талаар Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээлэл өглөө.


Боловсролын ерөнхий газрын дарга Т.НЯМ-ОЧИР:

-Цахим бүртгэлд шилжсэнээр олон жил иргэний бүртгэл эмх цэгцгүй байсны гор гарч байна. Хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй боловсрол олгох хүрээнд холбогдох албаны хүмүүс, мэдээллийн санг нэгтгэж ажиллаж байгаа. Замбараагүй хаягжилт, шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалж зарим хүүхэд бүртгүүлэх боломжгүй тохиолдол үүссэн. Гэхдээ энэ жилдээ цахимжуулах ажлыг цэгцэлж чадвал дараа дараагийн жилүүдэд хүндрэл учрахгүй. Сургуулийн элсэлтийн тухайд 74 мянган хүүхдээс 64 мянга нь хаягийн зөрчилгүй. Одоогоор 20 мянган хүүхдийн хүсэлт илгээгдэж, баталгаажсан. Хянагдаж байгаа төлөвт найман мянган хүүхдийн мэдээлэл байна. Энэ нь хороо, дүүргийн тамгын газрын мэдээлэл сургуульдаа зөрүүтэй байна гэсэн үг.

Мөн түр түдгэлзсэн төлөвт дөрвөн мянга гаруй хүүхдийн мэдээлэл явж байна. Эдгээр хүүхдүүдийн тухайд ачаалал ихтэй сургуулиуд руу шууд шилжээд орсон гэсэн үг.

Тиймээс шаардлагатай тохиолдолд хороон дээр очиж баталгаажуулах ёстой. Одоогийн байдлаар хуурамч материал бүрдүүлсэн 200 гаруй хүүхдийн хүсэлт татгалзаад байна. Энэ мэтээр хянагдаад явна.

Түр оршин сууж байгаа тохиолдолд хянагдаад л гараад ирнэ. Тэгэхлээр тухайн хүмүүсийн хүүхдүүд одоо оршин сууж байгаа харьяа дүүргийн сургууль, цэцэрлэгтээ хамрагдаад явна.

Харин мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, давуу байдал үүсгэсэн тохиолдолд хүсэлт цуцлагдана. Тэгэхлээр эцэг эх нь орон нутгийн хаягтай, хотод түрээсийн байранд амьдардаг иргэдийн хүүхдийг харьяаллын дагуу сургууль, цэцэрлэгт бүртгэнэ. Гэхдээ хороо нь баталгаажуулах ёстой. Үүний дараагаар системээр хянагдаж бүртгэл баталгаажна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж