Жигшүүртэй шоу болж магадгүйг Зеленский анхааруулав

Хуучирсан мэдээ: 2022.08.23-нд нийтлэгдсэн

Жигшүүртэй шоу болж магадгүйг Зеленский анхааруулав

Жигшүүртэй шоу болж магадгүйг Зеленский анхааруулав

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Ням гаригийн ээлжит мэдэгдлээрээ Мариуполь хотод үнэхээр жигшүүртэй, утгагүй шоу, шүүх хурал хийхээр оросууд бэлтгэж буйг анхааруулав. Украины тусгаар тогтнолын өдөр буюу Лхагва гаригт эл шоуг хийхээр бэлтгэж байна гэж Зеленский үзжээ. Тиймээс баярын өдрүүдээр сонор сэрэмжтэй байхыг уриалж, Москва жигшүүртэй хүчирхийлэл хийж магадгүй гэлээ.

Мариуполь дахь Азовсталь гангийн үйлдвэрт суурьшсан Украины Азовын дэглэмийг Оросын хүчинд бууж өгөхийг Зеленский тавдугаар сард тушаасан. Энэ нь Мариуполийн хамгаалагчдын амь насыг аврах цорын ганц арга зам гэж Украины эрх баригчид мэдэгдэж байв.

Зеленский Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой байж болох аюул заналхийллийн талаар ярилцсан гэдгээ хэлжээ. Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоган, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш зэрэг удирдагч ч энэ тухай мэдэгдээд байна. 

"Террорист улс Орос энэ долоо хоногт юунд бэлдэж байж болох талаар Украины бүх түншүүд мэдээлсэн. Энэ бол ямар ч хэлэлцээр хийх боломжгүй шугам байх болно" гэж ерөнхийлөгч хэлэв. Түүнчлэн энэ жил үнэхээр онцгой байгааг, Украин эргэн ирж байгааг мэдэрч байна гэж тэр хэллээ.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
9
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж