Орос Дарья Дугины үхэлд Украиныг буруутгав

Хуучирсан мэдээ: 2022.08.23-нд нийтлэгдсэн

Орос Дарья Дугины үхэлд Украиныг буруутгав

Орос Дарья Дугины үхэлд Украиныг буруутгав

Өнгөрсөн амралтын өдөр Ерөнхийлөгч Владимир Путины холбоотнуудын нэг Дугины  охиныг машинд дэлбэлж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт  ОХУ Украины тусгай албыг буруутгаж байна. Дарья Дугина өнгөрсөн Бямба гаригт ОХУ-ын нийслэл Москвагийн ойролцоо жолоодож явсан машин нь дэлбэрч нас баржээ. Түүний хэт үндсэрхэг үзэлтэй эцэг Александр Дугин нь Путины ойр дотны хүн байсан бөгөөд халдлагын бай нь байж магадгүй юм. Украины албаныхан дэлбэрэлтэд ямар ч холбоогүй гэж  няцаасан байна. Харин ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) Даваа гаригт хэргийг илрүүлж, Украин шууд хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгджээ.

"ФСБ"  Оросын хэвлэлд мэдээлснээр, Украин эмэгтэй долдугаар сард охиныхоо  хамт Орос руу нүүсэн байна. Үнэн хэрэгтээ тус эмэгтэй нь Украины тусгай албаны гэрээт ажилтан байсан гэжээ. Энэ эмэгтэй халдлагад бэлтгэж, хатагтай Дугинатай нэг байранд нэг сарын турш байр түрээсэлсэн гэж мэдэгдэв.  Тэр үед тэрбээр  Мини Купер машинаар Москваг тойрон,  Дугинагийн араас гурван өөр улсын дугаар ашиглаж явсан гэх. Дэлбэрэлтийн дараа сэжигтэн Эстони руу зугтсан гэж ФСБ мэдэгдэв. Украины ерөнхийлөгч Зеленскийн зөвлөх Михайло Подоляк ярихдаа, ФСБ-ийн үйл явдлын хувилбар нь "зохиомол" ба  "Оросын суртал ухуулга" гэжээ.

Дараа нь ФСБ сэжигтний машин Дугинагийн барилга гэх газар руу орж, Оросыг орхиж яваа хамгаалалтын бичлэгийг харуулсан дүрс бичлэгийг нийтэлсэн байна. Дугина болон түүний аав Бямба гаригийн орой Москвагийн ойролцоох фестивальд оролцсон. Тус арга хэмжээнд гүн ухаантан Дугин лекц уншжээ.  Тэд нэг машинд суухаар ​​төлөвлөж байсан ч эцсийн мөчид Дугины төлөвлөгөөгөө өөрчлөгдсөн байна. Мөрдөн байцаагчид  Дугинагийн жолоодож явсан "Toyota Land Cruiser" машины доор тэсрэх бодис байрлуулсан байсан гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж