АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп гэрт нь хийсэн нэгжлэгийн үеэр олдсон файлуудын мөрдөн байцаалтын ажиллагааг зогсоохыг шүүгчээс хүссэн байна. Трампын хуулийн баг тус баримт бичгүүдэд хяналт тавих бие даасан хуульч томилохыг хүссэн. Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр наймдугаар сарын 8-нд Трампын эдлэн газраас 11 багц нууц файлыг хураан авчээ. Трампыг бичиг баримттай буруу харьцсан байж болзошгүй хэргээр шалгаж байна.
Түүний өмгөөлөгчид хураан авсан файлууд нь гүйцэтгэх эрх мэдэлд хамрагдсан эсэхийг тодорхойлохын тулд "төвийг сахисан" өмгөөлөгчийг томилохыг хүссэн байна. АНУ-ын Хууль зүйн яам Трампын шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авсан гэдгээ мэдэгдээд, шүүхэд харуй өгнө гэв. Трампын хуулийн баг засгийн газрыг "үргэлж өөрчлөгддөг, үнэн зөв бус үндэслэлийг дуртай хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байна" гэж буруутгажээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ