Дуучин Шакира нөхрөөсөө салаад гурван сар болж байна. Түүний экс нөхөр, хөлбөмбөгчин Жерар Пике өөрийн компанийн ажилтан Клара гэх бүсгүйтэй болзох болжээ. Клара Чиа Марти нь Олон нийттэй харилцах албанд ажилладаг оюутан бөгөөд арга хэмжээ зохион байгуулдаг. Өдгөө 45 настай Шакирагаас Клара 12 насаар дүү. Эх сурвалжийн мэдээлснээр, Жерар, Клара нар хэдэн сарын турш уулзаж буй аж. Түүнчлэн Шакира, Жерар нар салснаас хойш нэг жилийн хугацаанд хамтрагчидтайгаа олны өмнө гарахгүй байх гэрээтэй байсан гэв. Жерар салахаасаа өмнө Шакираг хуурсан гэж мэдэгдэж байсан ч Кларатай холбоотой эсэх нь тодорхойгүй байна.
35 настай Жерарын шинэ хайртайгаа үнсэлцэж буй зургууд Испанийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ. Тэд Каталонид болсон "Summerfest Cerdanya" арга хэмжээнд оролцсон аж. Тэднийг ийн нийтэд ил болсонд Шакира маш ууртай байна гэж "Daily mail" хуудас мэдээлжээ.
Испанийн "El Periodico" сонинд бичсэнээр Шакира, Жерар хоёр хэдийгээр харилцаа нь муудсан ч хүүхдүүдийнхээ төлөө найзууд хэвээр үлдэхийг хичээж буй. Тэд есөн настай Милан, долоон настай Саша гэсэн хоёр хүүхэдтэй.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ