"Тарваган тахлын сэжигтэй тохиолдлыг ЗӨСҮТ-д шинжилж байна"

Хуучирсан мэдээ: 2022.08.23-нд нийтлэгдсэн

"Тарваган тахлын сэжигтэй тохиолдлыг ЗӨСҮТ-д шинжилж байна"

"Тарваган тахлын сэжигтэй тохиолдлыг ЗӨСҮТ-д шинжилж байна"

Говь-Алтай аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол илэрчээ. Тодруулбал, тус аймгийн Есөнбулаг сумын төвд дээрх тохиолдол илэрч, голомтод бүс нутгийн орох, гарах хөдөлгөөнийг өчигдөр/2022.08.22/ 18.00 цагаас эхлэн өнөөдрийн 18.00 цаг хүртэл хязгаарласан аж.

Нөхцөл байдлын талаар тус аймгийн онцгой комиссын албаны хүнээс тодруулахад “Сэжигтэй тохиолдлыг Улаанбаатар хот руу Зооноз өвчин судлалын үндэсний төв рүү явуулсан. Нэг хүн сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн. Өнөөдөртөө шинжилгээний хариу нь гарна. Шинжилгээний хариу гарсны дараа цаашид хязгаарлалтаа үргэлжлүүлэх эсэхээ шийднэ” гэв.

Хязгаарлалтын хугацаанд  төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд цахимаар ажиллах, хангагч байгууллагуудаас бусад бүх үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Говь-Алтай аймгийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газар, онцгой байдлын газарт үүрэг болгов.

Түүнчлэн сэжигтэй тохиолдлын тархвар зүйн зураглал гаргаж, нэгдүгээр хавьтлыг илрүүлж голомтын хүрээг тогтоохыг эрүүл мэндийн газарт даалгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж