Конго улсад эбола вирус илрэв

Хуучирсан мэдээ: 2022.08.23-нд нийтлэгдсэн

Конго улсад эбола вирус илрэв

Конго улсад эбола вирус илрэв

Бүгд найрамдах ардчилсан Конго улсын зүүн хэсгийн Бени хотод эбола вирусын халдварын шинэ тохиолдол батлагдсаныг тус улсын Био анагаахын судалгааны үндэсний хүрээлэнгээс өчигдөр /2022.08.22/ мэдээллээ. Бени хотод өвчний шинж тэмдэг илэрсэн 46 настай эмэгтэй нас барсны дараа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сэжигтэй тохиолдлыг шалгаж эхэлсэн.

Генетикийн дарааллын хувьд энэ тохиолдол нь 2018-2020 онд Хойд Киву мужид гарсан дэгдэлттэй холбоотой гэдгийг тогтоожээ. Тухайн үед 2300 орчим хүн нас барсныг тус хүрээлэнгээс мэдэгдэв.

Эбола вирус нь амьд үлдэгсдийн нүд, төв мэдрэлийн систем, биеийн шингэнд үлдээд, олон жилийн дараа дахин дэгдэж байж магадгүй гэв. Конго улсын өтгөн ширэнгэн ой нь халуурах, бие өвдөх, суулгалт үүсгэдэг Эбола вирусын голомтот бүс юм. 1976 оноос хойш тус улсад 14 дэгдэлт бүртгэгджээ.

Баруун Африкт төвлөрсөн 2013-2016 оны эбола вирусын халдвар нь түүхэн дэх хамгийн өргөн тархсан өвчний тархалт байв. Голчлон Гвиней, Либери, Сьерра-Леон зэрэг улсад тархаж, хүний ​​амь нас эрсдэн, нийгэм, эдийн засгийн хямралд хүргэсэн.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж