ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: Жижиг, дунд үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах, дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ ““21 АЙМАГ, 21 БРЭНД”” сүлжээ дэлгүүрээр дамжуулан борлуулах, таниулах, сурталчлах, цаашлаад байнгын ханган нийлүүлэгчээр ажиллах боломжийг олгох, нутгийн өнгө төрх онцлогийг шингээсэн брэнд бүтээгчийг хөгжүүлэх зорилгоор 21 аймгийн Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн дунд “21 АЙМАГ, 21 БРЭНД” хөтөлбөрийг зарлаж байна.
ХАМРАХ ХҮРЭЭ: 21 аймгийн Жижиг, дунд үйлдвэрлэгчид, нутгийн өнгө төрх онцлогийг шингээсэн брэнд бүтээгчид
ХЭРХЭН ХАМРАГДАХ: Энэхүү хөтөлбөрт оролцох хүсэлтээ онлайнаар бөглөж, манай байгууллагаас 2022.09.23-2022.09.25 хооронд зохион байгуулах “21 АЙМАГ, 21 БРЭНД” үзэсгэлэнд оролцох эрхээ авна. Үзэсгэлэнд оролцсон брэндүүдээс шаардлага хангасан брэндүүдийг сонгон авч “НОМИН” сүлжээ дэлгүүрээр дамжуулан брэнд бүтээгдэхүүнээ борлуулах, таниулах, сурталчлах, цаашлаад байнгын ханган нийлүүлэгчээр ажиллах нөхцөл бүрдэнэ. Мөн үзэсгэлэнд оролцож байгаа Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг чадавхжуулах сургалтууд зэрэг дэмжлэгт үйл ажиллагаанууд явагдана.
ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ: Дараах холбоосоор 2022.08.22-2022.09.05 хооронд брэнд бүтээгдэхүүнийхээ талаар дэлгэрэнгүй бөглөн хөтөлбөрт хамрагдах эрхээ авна.
БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: https://forms.gle/EkiBHHfQSfC9gTXN8
Холбоотой мэдээ