Оросоос Хятад руу нүүрсний экспорт 14 хувиар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2022.08.23-нд нийтлэгдсэн

Оросоос Хятад руу нүүрсний экспорт 14 хувиар нэмэгджээ

Оросоос Хятад руу нүүрсний экспорт 14 хувиар нэмэгджээ

ОХУ-аас Хятад руу нийлүүлсэн нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн долдугаар сард 14 хувиар өсчээ. Энэ нь сүүлийн таван жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт гэдгийг Хятадын статистикийн мэдээлэлд онцолжээ. Хятад нь долдугаар сард ОХУ-аас 7.42 сая метр/тонн нүүрс импортолсон бол энэ тоо өмнөх сард нь 6.12 сая метр/тонн  байсан аж.

Украин руу дайрснаас болж ОХУ нь барууны орнуудын эдийн засгийн хориг орсон. Европын холбооны хоригоос шалтгаалан барууны орнууд ОХУ-аас карго авахаас татгалзаж байгаа бөгөөд Оросын нүүрсний эсрэг хориг наймдугаар сарын 11-нээс үйлчилж эхэлжээ.

Нөгөө талд ОХУ нь хоригоос болж Хятад, Энэтхэг зэрэг оронд хямдралтай үнээр нүүрсээ борлуулахад хүрсэн аж. Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр ОХУ-ын 5500 ккал илчтэй дулааны нүүрсний үнэ метр/тонн тутамдаа 150 ам.доллар орчмоор худалдагджээ. Гэтэл ижил чанартай нүүрсийг Австралийн боомтоор метр/тонн тутмыг нь 210 ам.доллараар борлуулсан аж.

Үүний зэрэгцээ Индонезийн 3800 ккалаас бага илчтэй дулааны нүүрснийг импортолсон хэмжээ өнгөрсөн зургадугаар сараас 22 хувиар өссөн Хятадын албаныхан мэдэгджээ. Уг нүүрсийг метр/тонн тутмыг нь 78 ам.доллараар импортолжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж