Хөндөх сэдэв: Их хотын иргэд түгжрэлд бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2022.08.23-нд нийтлэгдсэн

Хөндөх сэдэв: Их хотын иргэд түгжрэлд бэлэн үү?

Хөндөх сэдэв: Их хотын иргэд түгжрэлд бэлэн үү?

Урин дулааны улирал дуусч намрын өдрүүд хаяанд ирээд буй. Зуныг зугаатай өнгөрүүлж толгойны өвчин болох түгжрэлээ түр мартсан иргэдийн жаргал удаан үргэлжилсэнгүй. Хичээл сургууль эхэлж, Улаанбаатарчуудын түгжрэл дундах завгүй өдрүүд айсуй.

Жил бүр түгжрэлийг бууруулах арга хэмжээ авч, хөрөнгө мөнгө төсөвлөдөг ч дорвитой үр дүнд хүрдэггүй. Ямар сайндаа л түгжрэл дунд сонсох ном, подкастууд гарч эхлэх вэ дээ.

Ажил эхлэх, тарах цагаар хот хаа сайгүй түгжирч, уртаас урт дараалал үүсдэг. Үүнээс болж хэн хүнгүй бухимдаж “стресс”-ний улирал эхэлдэг. Арга ч гүй биз. Нийслэл хот наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэл тэг зогсолт хийдэг. Тэгвэл нийслэлийн авто замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн зорчих хурд 13 км/цагийн хурдтайгаар, ид оргил ачааллын үеэр  8,9 км/цаг хурдтай байдаг. Энэ нь дэлхийн стандартаар тэг зогсолтод хүрсэн гэж ойлгож болно. Харин энэ үед гадуур хоёроос гурван ажил төлөвлөөд бүгдийг нь амжуулна гэдэг үлгэр. Түгжирч цагаа алдаж байснаас алхсан нь дээр гэж үзэх иргэд ч цөөнгүй.

Харин хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан хот хөл хөдөлгөөнд дарагдаж, хөдөө орон нутгаас нийслэлийг зорих эрчим нэмэгддэг. Энэ үед хотын дарга, удирдлагууд өвчинг түр намжаах арга хэмжээ авахаас хэтэрдэггүй. Тэгвэл өчигдөр /2022.08.22/ энэ асуудлаар нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  мэдээлэл хийсэн. Тус хуралдаанаар наймдугаар сарын 27, 28-аас эхлэн долоо хоногийн хугацаанд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах саналыг гаргасан. Хэрэв тэгш сондгойгоор зорчуулбал хөдөлгөөний ачаалал 40 орчим хувиар буурна. Эс тэгвээс түгжрэл өндөр байх магадлалтай гэж үзсэн.

 ТЭГ ЗОГСОЛТ ХИЙХГҮЙН ТУЛД ТЭГШ СОНДГОЙГООР ЯВУУЛАХ САНАЛ ГАРГАСАН 

Тэгвэл энэ асуудлаар Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын дарга С.Адъяасүрэнгээс нэмж тодруулсан юм. Тэрбээр “Одоогийн байдлаар тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргасан. Хэрэв энэ санал дэмжигдвэл долоо хонгийн турш автомашиныг тэгш сондгойгоор явуулна. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой бэлтгэл ажил хангах эрчим огцом өсч байгаа. Есдүгээр сарын 1,2 өнгөрсний дараа ид ачааллын оргил үе бууна. Хот даяар тэг зогсолт хийхгүйн тулд энэхүү арга хэмжээг авч байна” гэлээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мөн л тээврийн хэрэгслийг тэгш сондгойгоор явуулах шийдвэр гаргасан.

2020 оны хувьд автомашины улсын дугаарын сүүлчийн орон:

  • Тэгш тоо/0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол 2020 оны 8 дугаар сарын 29-ний бямба гарагт,
  • Сондгой тоо/1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин 2020 оны 8 дугаар сарын 30-ний ням гарагт 08.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцоно.

2021 оны хувьд автомашины улсын дугаарын сүүлчийн орон:

  • Тэгш тоо/0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол 2020 оны 8 дугаар сарын 28-ний бямба гарагт
  • Сондгой тоо/1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин 2020 оны 8 дугаар сарын 29-ний ням гарагт 08.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцоно гэж байсан.

Дээрхээс харахад жил бүр хоёр хоногийн настай нэг л шийдвэрээ гаргаж, хэрэгжүүлдэг. Урт хугацаанд хэрэгжүүлэх үр дүнтэй шийдвэр гаргахгүй өдийг хүрсэн. Үүний балгаар нийслэл хотын замын түгжрэл улам нэмэгдсэн үү гэхээс буурсангүй. Харин Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх ажилд 2025 он хүртэл жил бүр улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Тэгвэл 2025 он гэхэд түгжрэл бүрэн арилах эсэхийг хүлээх л үлдлээ.

Д.НАМУУНЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж