Допинг хэрэглэсэн тэр бөхийн нэр хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2022.08.23-нд нийтлэгдсэн

Допинг хэрэглэсэн тэр бөхийн нэр хэн бэ?

Допинг хэрэглэсэн тэр бөхийн нэр хэн бэ?

Хүлээлт дуусч, наадмын допингийн шинжилгээний хариуг өчигдөр/2022.08.22/ албан ёсоор зарлалаа. Наадмын зохион байгуулах хорооны бөхийн салбар хорооны мэдээлснээр 64 бөхийн ердөө ганц нь шинжилгээнд бүдэрчээ. Тодруулбал, дөрвийн даваанд унасан улсын цолтой бөх гэв. Тэгвэл тэр бөх хэн бэ?

Түүхт ойн наадамд дараах улсын цолтнууд дөрөв давж, тавын даваанд өвдөг шороодсон.

  1. Улсын аварга Г.Эрхэмбаяр
  2. Улсын заан Н.Жаргалбаяр
  3. Улсын заан М.Өсөхбаяр
  4. Улсын заан Ц.Одбаяр
  5. Улсын харцага А.Цацабшир
  6. Улсын харцага Н.Батзаяа
  7. Улсын харцага Т.Баасанхүү
  8. Улсын харцага Ө.Даваабаатар
  9. Улсын харцага Х.Гантулга
  10. Улсын харцага Т.Бэгзсүрэн
  11. Улсын харцага Б.Цэдэнсодном
  12. Улсын харцага Ш.Пүрэвгарьд
  13. Улсын харцага Ц.Мөнхбаяр
  14. Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун
  15. Улсын начин Б.Ганхуяг
  16. Улсын начин Л.Батзориг
  17. Улсын начин Д.Амарсайхан
  18. Улсын начин Э.Ванданцэрэн
  19. Улсын начин Ж.Ням-Эрдэнэ
  20. Улсын начин Д.Хүдэрбулга
  21. Улсын начин Ц.Сандагдорж

Эндээс заал танхимын барилдааны үед явцын шинжилгээ өгсөн нь Ц.Одбаяр заан, Т.Баасанхүү, Х.Гантулга харцага, Ч.Батчулуун, Ж.Ням-Эрдэнэ начин зэрэг таван бөх.

Мөн допингийн эсрэг аянд нэгдэн дуу хоолойгоо хүргэдэг, тэмцдэг Н.Батзаяа, Б.Цэдэнсодном, Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд харцага, улсын начин Б.Ганхуяг нар бий.

Харин допингийн шинжилгээнд бүдэрч байсан хар түүхтэй нь улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын харцага А.Цацабшир. Э.Оюунболдыг эс тооцвол допингийн шинжилгээнд давтан бүдэрсэн бөх үгүй. Тиймээс эдгээр бөхчүүд дахин хэрэглэх магадлал тун бага.

Үүнээс гадна олон жил наадамчин олон, бөх сонирхогчдоо хуураагүй, элдэв асуудалд нэр холбогддоггүй, үнэн хүчийг үзсээр ирсэн улсын заан М.Өсөхбаяр, улсын харцага Ө.Даваабаатар, улсын начин Ч.Батчулуун, Д.Амарсайхан тэргүүтэй бөхчүүд байна. Олон жил бөхийн чөлөөт барилдаанаар тив дэлхийд эх орноо төлөөлсөн, допингийн шинжилгээнд тогтмол хамрагддаг улсын Д.Хүдэрбулга бас бий.

Ийнхүү дараах нэрс тунаж үлдэв.

  1. Улсын заан Н.Жаргалбаяр
  2. Улсын харцага Т.Бэгзсүрэн
  3. Улсын харцага Ц.Мөнхбаяр
  4. Улсын начин Л.Батзориг
  5. Улсын начин Э.Ванданцэрэн
  6. Улсын начин Ц.Сандагдорж

Эндээс нэг зүйл анхаарал татаж байгаа нь допингийн шуум гарснаас хойш “Улсын харцага цолтой бөх” гэх яриа бөх сонирхогчдын дунд гарсан. Тэгвэл улсын харцага Т.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр нарын аль нэг нь байж болох юм.

Бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээнд бүдэрсэн нэг бөхөд хариуг нь мэдэгдсэн бөгөөд түүнд Б сорьцоо шинжлүүлэх эсэхээ шийдэх хугацаа өгсөн. Хугацаа есдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болно. Хэрэв Б сорьцоо шинжлүүлэхгүй гэвэл салбар хорооноос түүний нэрийг олон нийтэд ил зарлаж, зохих ёсны хариуцлагыг хүлээлгэнэ.

Энэ жилийн баяр наадмын допингийн маргаан өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад дуулиан шуугиан багатай өнгөрлөө. Ямартай ч цол хураах, нөхөн олгох асуудал яригдахгүй нь ээ. Гэхдээ улстөрчдийн нөлөө, Монголын допингийн эсрэг үндэсний төвийн булхай бусад хариуг хав дарсан уу гэдэг асуулт, хардалт бөх сонирхогчдын дунд гарч ирсэн. Хариу ямар ч гарсан иргэд, бөх сонирхогчид итгэхэд бэрх болжээ. Учир нь сүүлийн жилүүдэд улстөрчид нутгийнхаа бөхийн хариуг өөрчлөх, нуух гэж дээгүүр, доогуур гүйдэг, авлигал өгдөг гэх шуум дэгдэж мөн допингийн эсрэг үндэсний төвийн үйл ажиллагаа хаалттай, ажлаа мэддэггүй, мөнгөний газар болсон гэх яриа гарсан билээ. Үүнээс болж иргэдийн, бөх сонирхогчдын итгэл алдарсан бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
15
БурууБуруу
14
ХахаХаха
13
ХарамсалтайХарамсалтай
12
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж