“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Р.Баясгаланг томилно

Хуучирсан мэдээ: 2022.08.23-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Р.Баясгаланг томилно

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Р.Баясгаланг томилно

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ өчигдөр яаралтай хуралдаж, томилгооны асуудал хэлэлцжээ. Тодруулбал, тус компанийн ТУЗ-ийн хурлаар гүйцэтгэх захирлаар Р.Баясгаланг томилох шийдвэр гарчээ. Р.Баясгалан нь санхүүч мэргэжилтэй ажээ. Тус компанийн гүйцэтгэх захирлыг үүрэг гүйцэтгэгчээр О.Хуланг 2022 оны нэгдүгээр сард томилоод байсан юм. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ гэнэт яагаад гүйцэтгэх захирлын томилгоо хийсэн нь анхаарал татаж байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа байгууллага, шинэ сэргэлтийн бодлогын хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилт хариуцсан дэд дарга Б.Энх-Амгалан ажилладаг бөгөөд гишүүдээр УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал нар багтдаг юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж