Гачуурт – Шархад хүртэл, Улиастай голын дээгүүр авто замын ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.22-нд нийтлэгдсэн

Гачуурт – Шархад хүртэл, Улиастай голын дээгүүр авто замын ажил үргэлжилж байна

Гачуурт – Шархад хүртэл, Улиастай голын дээгүүр авто замын ажил үргэлжилж байна

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилсан ДЭМЖЬЕ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 9,23,28-р хороог холбосон Гачууртын замаас Шархадны эцсийн зогсоол хүртэл 4.27км, Улиастай голын дээгүүр 97.3м төмөр бетон гүүр бүхий авто замын ажлын явц 40%-тай үргэлжилж байна.

Одоогийн байдлаар 800м хэсэгт газар шорооны ажил гүйцэтгэж, зорчих хэсэгт асфальт бетон хучилт хийсэн. Газар чөлөөлөлтийн асуудлаас үүдэн ажил удаашралтай байгааг гүйцэтгэгч компани хэллээ. Газар чөлөөлөлтийн шаардлагатай төсвийг нийслэлийн төсөвт суулгасан байхад ийм шалтгаан хэлж байгаа нь гүйцэтгэгч компани иргэдтэй гэрээгээ хийж чадахгүй байгаагийн улмаас ажил удаашралтай байгааг илтгэж байна.

Тиймээс яаралтай иргэдтэйгээ гэрээ хийж, газраа чөлөөлж ажлаа өндөр чанартай, хурдтай гүйцэтгэх хэрэгцээ шаардлага бий боллоо. Тус зам ашиглалтад орсноор Баянзүрх дүүргийн төдийгүй, Улаанбаатар хотын зүүн чиглэлийн автозамын ачаалал буурч, түгжрэл буурах, төвлөрөл саарах зэрэгт онцгой ач холбогдолтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж