Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлсэн байна. Тус хуралдаанаар авч хэлэлцэх чухал асуудлын нэг нь Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төсөл. Тодруулж хэлбэл, төрийн албан хаагчдыг орон сууцаар хангахтай холбогдуулж, урт хугацааны зээлд хамруулахад шаардагдах үнэт цаас гаргах тухай асуудлыг хэлэлцэх юм. Мөн Номхон далайн бүсийн стандартын конгрессийн 33 дугаар хурал зохион байгуулах тухай, Монгол Улсын хэмжээнд мөрдөж буй үндэсний стандартын шинжлэх ухаан, техникийн төвшний улсын үзлэг зохион явуулах тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хэлэлцээр соёрхон батлах тухай, Буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Г.Дарь
Г.Дарь