Хотын даргын хорлонтой "шийдвэрүүд"

Хуучирсан мэдээ: 2022.08.23-нд нийтлэгдсэн

Хотын даргын хорлонтой "шийдвэрүүд"

Монгол Улсын хүн амын бараг тал хувь нь Улаанбаатар хотод оршин суудаг. Нийслэл хотын ачаалал жилээс жилд нэмэгдсээр байна. Замын түгжрэл, нийтийн тээвэр, газар олголт, дахин төлөвлөлт зэрэг олон асуудал үе үеийн хотын дарга нарын "толгойн өвчин" болж ирсэн. Тэр ч утгаараа одоогийн хотын дарга Д.Сумъяабазарын хэлсэн үг, хийсэн ажил нь иргэдийг талцуулж, багагүй шүүмжлэлд дагуулж буй. 


ХОТЫН ЗАХИРГААГ ЯАРМАГ РУУ НҮҮЛГЭХГҮЙ

Хотын дарга Д.Сумъяабазар хотын захиргааг яармаг руу нүүлгэхгүй, тэнд залуучуудын инновацийн төв байгуулж, дэлхийн өрсөлдөх стартап компани, IT компаниуд байрлах газар болгоно хэмээн ам гарч байв.

Гэвч Засгийн газраас нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэх тогтоол гаргасан юм.

Хотын захиргааг 2019 оны эхээр Яармаг руу нүүлгэхээр болж, Хан-Уул дүүрэгт цогцолбор барих ажлыг эхлүүлсэн.  Тус нийслэлийн төр захиргааны  шинэ барилга нь А, В, С гэсэн гурван блокоос бүрдсэн нийт 68 мянган м.кв талбайтай бөгөөд 97 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Ямартай ч он дуусахаас өмнө нүүлгэлтийн ажлыг эрчимжүүлэхийг хотын дарга үүрэг болгосон.

СИНГАПУРЫН ТУРШЛАГАД ТУЛГУУРЛАН ГЭР ХОРООЛЛЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨНӨ

Энэ оны эхний хагас жилийн дүнгээр гэр хорооллын дахин төлөвлөлтөд 19 байршлын 20.536 өрх хамрагджээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-аас анх удаа нийслэлд 420 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Тэрбээр Сингапур Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Ирэх сард тус зөвлөлөөс холбогдох мэргэжилтнүүд ирэх аж.

Гэр хороолол хаус хороолол болж хөгжих бүрэн боломжтой. Энэ тохиолдолд хэсэгчилсэн дэд бүтцийг шийдвэрлэх шаардлага үүснэ. Тиймээс Сингапурын мэргэжилтнүүдээр хэсэгчилсэн дэд бүтцийн үнэлгээ хийлгэнэ. Мөн бусад дэд бүтэц, гэр хорооллын стандартыг сайжруулах дэд хөтөлбөрийг Сингапур улстай хамтран хэрэгжүүлнэ гэдгийг хэлж байв.

ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ МӨРӨӨДӨЛ БОЛОХ УУ?

Улаанбаатар хот 2040 он гэхэд 2.8 сая хүн амтай, 667 мянган өрхтэй, хоёр хотын шинэ төв, таван дэд төв байна гэдгийг хотын дарга Д.Сумъяабазар онцолж байсан. Тэрбээр "Хөнгөн галт тэргийг нийтийн тээвэрт нэвтрүүлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Гэр хорооллын замыг Туул голын хурдны замтай холбож, Улаанбаатар хот олон төвт хот руу орно. Толгойт, Сэлбэ, Баянхошуу, Улиастай, Хайлааст дэд төв гэсэн төвүүдийг хурдны замаар холбож, хотын төвлөрлийг задална" гэсэн юм.

Автозамын түгжрэлтэй холбоотой томоохон зорилтуудын нэг нь тулгуурт багана бүхий байгууламжтай хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх юм. Нийслэл хотод хөнгөн галт тэргийг гурван үндсэн трансаар тавихаар төлөвлөснийг албаныхан танилцуулсан. Хөрөнгө санхүүжилтийн хувьд байгаа бололцоондоо тулгуурлан, эхний ээлжийн трансыг 2024 онд барьж байгуулах тооцоо судалгаа гарсан. Ингэхдээ улсын төсвөөс замын түгжрэлд зориулсан 420 тэрбум төгрөгөөс үндсэн суурь судалгаа, нарийвчилсан зураг төсөл, ТЭЗҮ-д зарцуулах юм. Гэвч одоо хөнгөн галт тэрэгний төсөл цааш үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна. Хотын дарга Д.Сумъяабазар “Дүүжин тээврийг LRT-тай уялдуулж хийнэ. Хөнгөн галт тэрэгний ТЭЗҮ нь гараагүй тухай ам алдсан удаатай.

УСАН ЗАМЫН ТЭЭВЭР

Хотын дарга "Туул голыг сувагчлах хэрэгтэй. Бид хуучин ЗХУ-ын мэргэжилтнүүдийн судалгааг үндэслэн 200 метрийн өргөнтэй, зургаан метрийн гүнтэй цөөрөм, нуур байгуулна. Тэгээд дэлхийн том хотуудын дундуур урсацтай болгох бүрэн боломж бий. Бид даанч өнгөрсөн хугацаанд арчаагүй явж ирсэн байна лээ" гэсэн.

Тэрбээр нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Ямар усан тээвэр” хэмээн мэлзэж “Манайхан алиалахдаа ч юм уу, хошигнохдоо сайхан ард түмэн шүү дээ. Манай хүн мөрөөдлөө ярьчихсан юм шиг байна лээ” гэж хариулсан байдаг.

БУРУУ ХҮРДТЭЙ МАШИНЫГ ХОРИГЛОНО

Дараагийн асуудал бол тээврийн хэрэгслийн тоо. Монгол Улсад жилд 90 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж, үүний 70 мянга нь Улаанбаатарт байна. Энэ асуудлыг хотын дарга  шийдэхийн тулд тодорхой хугацаанд автомашиныг хил гаалиар оруулж ирэхийг хязгаарлах ёстой. Хоёрдугаарт, тодорхой хугацаа өгч байгаад Улаанбаатарт буруу хүрдтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохыг хориглох ёстой. Хөдөө орон нутгийн замын хөдөлгөөнд явж болно. Нөгөө талд нь нийтийн тээврийн сонголтууд өгөх ёстой. Такси үйлчилгээний чиглэлээр 4-5 мянган такси оруулж ирэх ёстой" гэсэн юм.

Тэрбээр "Улаанбаатар хот хуучин автомашины оршуулгын хот биш. Би хотоо тийм байгаасай гэж бодохгүй байна. Түгжрэлийг бууруулахын тулд гашуун шийдвэр гаргана гэдгээ мэдэгдсэн байдаг.

ДУГУЙ ЦАГААНЫГ ЭЗДИЙНХ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ НУРААВ

Дугуй цагаан орчмын амралтын газрыг өнгөрсөн зургадугаар сард нураасан. Улмаар тус амралтын газрын эзэд төр хувийн өмчид халдсан гэж үзсэн юм. Дугуй цагаан орчимд залууст зориулсан эко театр барихаар, 1.9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Гэвч өдийг хүртэл тохижилтын ажил дуусаагүй байгаа юм.

Иргэн Д.Мөнхбат "Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ганц байгууллага нь манайх. Улаанбаатарын бүх амыг хаачихсан, хаус баригдчихсан. Одоог хүртэл аялал жуулчлалын зорилгоор ажиллаж байсан нь ганцхан амралтын газар манайх байлаа. Цар тахал гээд сүүлийн хоёр жил манай үйл ажиллагаа зогссон. Гэтэл муухай байна гэдэг үзэмжээр нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа газрыг хотын дарга шийдвэрээр нураачихлаа. Нэг ёсондоо иргэн хүний гэрийг үзэмж муухай байна гэдэг шалтгаанаар нураачихлаа. Энэ даамжраад аж ахуй нэгжүүдийг, ажил олгогчдын сүйтгээд байвал улс орон өөрөө хэзээ ч хөгжихгүй" гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж