ХААН Банк “Алибаба” платформын албан ёсны хамтрагч “Аликор” ХХК-тай хамтран ажиллана | News.MN

ХААН Банк “Алибаба” платформын албан ёсны хамтрагч “Аликор” ХХК-тай хамтран ажиллана

ХААН Банк “Алибаба” платформын албан ёсны хамтрагч “Аликор” ХХК-тай хамтран ажиллана

ХААН Банк “Алибаба” платформын албан ёсны хамтрагч “Аликор” ХХК-тай хамтран ажиллана

ХААН Банк жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч харилцагчдаа дэмжиж, бизнесээ зөв удирдах, өсөн дэвжихэд нь зориулан цөөнгүй арга хэмжээ зохион байгуулж, сургалт, хөтөлбөрт хамруулдаг билээ. Тухайлбал, хамгийн сүүлд Жижиг дунд бизнесийг дэмжих төвөөрөө дамжуулан олон улсын менежментийн арга барилд суралцах хүсэлтэй бизнес эрхлэгчдийг “Дэлхийн түвшний менежер” сургалтад үнэ төлбөргүй хамруулж, мэдлэг боловсролд нь хөрөнгө оруулалт хийгээд буй.

Тэгвэл энэ удаа байгууллага, иргэдийг дижитал шилжилтэд олон улсын түвшинд бэлтгэх, аж ахуйн нэгжүүдийн цахим худалдааны экспорт, импортыг дэмжих, мөн байгууллагуудын бараа бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд таниулах, дэлхийд өрсөлдөхүйц чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх гарцыг нээх, олон улсын түвшинд хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад нь туслахыг зорьж байна.

Ингэхдээ цахим худалдааны хамгийн том платформуудын нэг болох “Алибаба” группийн “ЖиДиТи” төслийг хэрэгжүүлэгч, “Алибаба”-гийн албан ёсны хамтрагч “Аликор” ХХК-тай хамтран харилцагч нартаа багц сургалтыг хүргэхээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Дэлхий даяар хүчээ авч буй цахим худалдааны зах зээлд хөл төвих, экспорт, импортын  шинэ шинэ боломжуудыг нээхэд нь туслах энэхүү сургалтад жижиг дунд болон бичил бизнес эрхлэгч харилцагчдаа хамруулснаар илүү өргөн хүрээнд бизнесээ тэлэх боломж олгох юм.

Энэхүү сургалтад харилцагч та бүртгүүлэхийг хүсвэл smesc@khanbank.com хаягаар мэдээллээ ирүүлнэ үү.

Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж