АНУ-ын дахин нэг төлөөлөгч Тайваньд айлчлав

Хуучирсан мэдээ: 2022.08.22-нд нийтлэгдсэн

АНУ-ын дахин нэг төлөөлөгч Тайваньд айлчлав

АНУ-ын дахин нэг төлөөлөгч Тайваньд айлчлав

АНУ-ын Индиана мужийн захирагч Эрик Холкомб өнөөдөр /2022.08.22/ Тайваньд айлчилж, Цай Ин Вэнтэй уулзлаа. АНУ-ын удирдагчид удаа дараалан Тайваньд ирж, Бээжин-Тайпэйн нөхцөл байдал хурцадсаны дараа уг айлчлал болж байна.

Эрик Холкомб дөрвөн өдрийн айлчлал хийхээр ирсэн бөгөөд эдийн засаг, тэр дундаа хагас дамжуулагчийн салбарын худалдааг бэхжүүлэх зорилготой аж.

Тайпэй дахь Цай Ин Вэний оффис дээр тэдний уулзалт боллоо. Энэ үеэр Цай Ин Вэн “АНУ ба Тайвань нь ардчилсан холбоотон гэдэг утгаараа хамт байх ёстой. Эдийн засгийн аюулгүй байдал нь үндэсний болон бүс нутгийн аюулгүй байдлын чухал тулгуур багана юм. Чип тогтвортой нийлүүлэх сүлжээг бий болгох хүрээндТайвань нь АНУ-тай хамтран ажиллахад бэлэн байна. Одоо байгаа хамтын ажиллагааны суурин дээрээ тулгуурлан бид бие биенээ дэмжиж, гар нийлэн урагшлах, улам гүнзгий хамтын ажиллагааг бий болгохыг тэсэн ядан хүлээж байна” гэж хэлэв.

Холкомб нь Индиана мужийн эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн албаны хүмүүстэй хамт айлчилж буй. Тэд энэ долоо хоногийн сүүлээр Өмнөд Солонгост айлчлах товтой байна. Тайвань дахь айлчлалын хүрээнд хагас дамжуулагчийн үйлдвэрээс гадна хэд хэдэн шилдэг их сургуулийн төлөөлөгчидтэй уулзах аж.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж