"Дөрөв давсан улсын цолтой нэг бөхөөс допинг илэрсэн"

Хуучирсан мэдээ: 2022.08.22-нд нийтлэгдсэн

"Дөрөв давсан улсын цолтой нэг бөхөөс допинг илэрсэн"

"Дөрөв давсан улсын цолтой нэг бөхөөс допинг илэрсэн"

Улсын их баяр наадмаар зодоглож, дөрвөөс дээш давсан нийт бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариуны талаар өнөөдөр /2022.08.22/ ҮБСХ-ноос мэдээллээ.


Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг:

-Зохих журмын хүрээнд мэдээлэл өгч байна. Үндэсний их баяр наадмын тухай шинэчлэгдэж дөрөв болон түүнээс давсан бөхчүүдээс шинжилгээ авсан. Нийт 64 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Мөн 16 харваачийн шинжилгээг Өмнөд Солонгос дахь олон улсын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан байгаа.

64 бөхийн сүүлийн бөхчүүдийн хариу өнгөрсөн Баасан гаригт ирсэн.

Нийт 130 хуудас материал ирсэн. Нийт бөхчүүдээс нэг бөхөөс допинг илэрсэн. Эдгээр бөхчүүдийн хариу WADA-гийн итгэмжлэгдсэн лаборатори руу илгээгдсэн. Хувь тамирчин хариуг хүлээн зөвшөөрөхгүй бол дараагийн шатны шинжилгээнд орно. Хэрэв өөрөө зөвшөөрвөл Б сорьцын шинжилгээг есдүгээр сарын 1-нээс өмнө авна. Харин хэрэглэсэн гэж хүлээн зөвшөөрвөл нэрийг нь зарлана.

Системд орсон шинжилгээний хариу, мэдээллийг солих ямар ч боломжгүй. Хариуцлагын асуудал чангарч байгаа гэдгийг бүх галынхан мэдэж байгаа. Допинг хэрэглэвэл дараа дараагийн спортын амжилт байхгүй болно гэдгийг мэдэж байгаа. Тиймээс энэ жил энэ асуудал харьцангуй жигдэрсэн гэж бодож байна.

Өмнөх хариуцлагын системээр нэг жил хүртэлх хугацаанд хариуцлага тооцдог байсан. Харин одоо 2-3 жил болон бүх насаараа хариуцлага хүлээх тогтолцоо руу шилжиж байна.

Допингийн шинжилгээг итгэмжлэгдсэн лабораториуд хийдэг. Тиймээс хугацааны хувьд хэд хоног гэсэн тогтсон хугацаа байхгүй. Манай Үндэсний бөхийн холбоо ч гэсэн баяр наадмаас бусад спортын арга хэмжээний үеэр итгэмжлэгдсэн лабораторитай харилцаж ажилладаг. Тэгэхлээр хугацааны хувьд тодорхой зааж хэлэх ямар ч боломжгүй.

Шинжилгээ авах явцын тухайд зохих журмын дагуу 64 бөхөөс авсан. Хэрэв шинжилгээ өгөхөөс татгалзвал шууд допинг хэрэглэсэн гэж үзнэ. Тиймээс бүх бөхөөс заавал шинжилгээ авсан. Шинжилгээг Үндэсний бөхийн холбоо, цагдаа, тагнуул зэрэг бүрэлдэхүүнтэй зохион байгуулалттай шинжилгээний сорьц авсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж