Барьцаа хөрөнгө, зээлийн өндөр хүү дарамт болж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.22-нд нийтлэгдсэн

Барьцаа хөрөнгө, зээлийн өндөр хүү дарамт болж байна

Барьцаа хөрөнгө, зээлийн өндөр хүү дарамт болж байна

Дэлхий даяар эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хөлс эрчүүдийнхээс бага байгааг судалгаагаар тогтоожээ. Сүүлийн жилүүдэд энэхүү зөрүү буурч буй ч эмэгтэйчүүд эрчүүдээс 20 хувь бага хөдөлмөрийн хөлс авч буй бөгөөд Монгол Улсын хувьд 17 хувь бага байна.

Дэлхийд дунджаар сургууль төгсөөд 10 жил болсон, ахисан түвшний боловсролтой эмэгтэй ажиллагсад эрэгтэйн цалин, хөлсний орлогын 77 хувьтай тэнцэх цалин, хөлс авч буй ажээ. Монгол Улсын менежерүүдийн хувьд тус харьцаа 92 хувь, мэргэжилтний хувьд 80 хувь, худалдаа, үйлчилгээний ажилтнуудын хувьд 78 хувь байна.

Жижиг болон бичил (албан бус) бизнес эрхлэгч эмэгтэйчүүд цар тахлын үед төрөөс авч хэрэгжүүлсэн дэмжлэг, туслалцаа (татварын хөнгөлөлт, мөнгөн тусламж)-г хүртэж чадаагүй. Цар тахлын нөлөөг бууруулах, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, уур болон халаалтын хэрэглээний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тэглэх арга хэмжээ нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд дэмжлэг болжээ.

“Эмэгтэй бизнес эрхлэгчид ба бизнесийн орчин” судалгааны дүнгээс харахад өнөөдрийн байдлаар эмэгтэйчүүд бизнесээ өргөжүүлэхэд барьцаа хөрөнгө, зээлийн өндөр хүү хүндрэл үүсгэж буй аж.

Бизнест тулгарч буй гол бэрхшээл

Сонирхуулахад, 1889 он: АНУ-д хамгийн анхны эмэгтэй Гүйцэтгэх захиралтай компани байгуулагджээ. Хамгийн анх удаа 1972 онд “Fortune500” жагсаалтад багтдаг компани эмэгтэй CEO-той болсон байна. 2018 оны байдлаар дээрх жагсаалтад багтдаг компаниудын 5 хувь нь ба 25 компани эмэгтэй CEO-той байсан бол 2021 онд тус жагсаалтад багтдаг компаниудын 8 хувь ба 41 компани эмэгтэй CEO-той байсан аж.

Монгол Улсын хувьд 2021 оны Топ100 ААН-ын 24 компани эмэгтэй захиралтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж