Хойд Солонгос Абэгийн үхлийн талаар анх удаа дуугарав

Хуучирсан мэдээ: 2022.08.22-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос Абэгийн үхлийн талаар анх удаа дуугарав

Хойд Солонгос Абэгийн үхлийн талаар анх удаа дуугарав

Японы ерөнхий сайд асан Шинзо Абэ долдугаар сарын 8-ны өдөр зэвсэгт халдлагад өртөж нас барсан. Түүнийг нас барсан тухай олон орны хэвлэлээр мэдээлсэн боловч Хойд Солонгос өчигдөр /2022.08.21/ анх удаа мэдээлэв. Ингэхдээ Абэг солонгосын ард түмний эсрэг олон гэм үйлдсэн самурайн үр удам гэжээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл Японы ерөнхий сайд асанг нас барсан явдалд эмгэнэл илэрхийлж, зүүн хойд Азийн орнуудын төлөө хийсэн бүхэнд нь талархсан. Гэтэл Хойд Солонгосын суртал ухуулгын “DPRK Today” хуудас доорх мэдэгдлийг хийлээ. Тэд Юн Сук Ёлын эмгэнэлийг ичмээр үйлдэл гэжээ. Тодруулбал, “Солонгосын ард түмний эсрэг үе дамжин маш олон гэмт хэрэг үйлдсэн, дахин довтлохоор зэхэж байсан самурайн үр удам нас барахад өвөө нь нас барсан мэт ичмээр үйлдэл гаргасан” гэж тус цахим хуудсанд бичсэн байна.

“Uriminjokkiri” нэртэй өөр нэг цахим хуудсанд мөн Абэгийн тухай шүүмжлэлтэй мэдээ гарсан. Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейн дэд дарга Чун Жин Сук есдүгээр сард Абэгийн оршуулах ёслолд оролцох төлөвтэй байгааг тус хуудас шүүмжилжээ. Түүнчлэн Абэг хэт барууны үзэлтний бэлгэдэл гэж нэрлэсэн байна.

Хойд Солонгосын долоо хоног тутмын "Tongil Sinbo" сонин Өмнөдийн Гадаад хэргийн сайдыг мөн шүүмжилжээ. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин нь Абэгийн үхлийг ашиглан Японтой харилцаагаа сайжруулахыг оролдсон гэж тус сонинд нийтэлсэн байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж