Солонгосын хойгт хамтарсан цэргийн сургуулилалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.08.22-нд нийтлэгдсэн

Солонгосын хойгт хамтарсан цэргийн сургуулилалт эхэллээ

Солонгосын хойгт хамтарсан цэргийн сургуулилалт эхэллээ

Вашингтон, Сөүлийн талууд Солонгосын хойгт онц байдал үүсч болзошгүй гэж үзэн хамтарсан цэргийн сургуулилалтаа эхлүүллээ.  Дадлага сургуулилалтыг өнөөдрөөс/2022.08.22/ есдүгээр сарын 1-ний хооронд хийхээр төлөвлөжээ.

“Өлчи эрх чөлөөний бамбай” нэртэй уг сургуулилалт сүүлийн дөрвөн жилд болоогүй. Энэ нь анхны хээрийн маневр хийх томоохон хэмжээний сургалт юм.  Мөн энэ нь Юн Сук Ёолыг тавдугаар сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойшхи АНУ-Өмнөд Солонгосын анхны ээлжит хамтарсан сургуулилалт юм.

Цэргүүд довтолгооны нисдэг тэргээс буудах, үй олноор хөнөөх зэвсгийг зайлуулах зэрэг бэлтгэл хийхээр төлөвлөжээ. Өмнөд Солонгосын засгийн газрын агентлагууд өнөөдөр хямралын менежментийн сургуулилалтаа эхлүүлсэн. Юн Засгийн газрын хуралдаан дээр "Солонгосын хойгт энх тайвныг хадгалахын тулд ус үл нэвтрэх аюулгүй байдлын суурийг хангах ёстой" гэдгийг онцлов.

Консерватив Юны засаг захиргаа АНУ-тай хийх томоохон хэмжээний цэргийн сургуулилалтыг урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ гэж үздэг. Мөн цэргийн сургуулилалтыг цуцлахыг шаардсан Пёньяны эсрэг хүчтэй хариу үйлдэл үзүүлэх бололтой.  Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Өмнөд Солонгосыг  сургуулилалт хийснийх нь төлөө ширүүн шүүмжилж, Ерөнхийлөгч Юныг ичгүүр сонжуургүй гэж ярьсан юм.

Эх сурвалж: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж