Төсвийн зарлага, эргэж төлөх зээл 1 их наядаар нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2022.08.22-нд нийтлэгдсэн

Төсвийн зарлага, эргэж төлөх зээл 1 их наядаар нэмэгдэв

Төсвийн зарлага, эргэж төлөх зээл 1 их наядаар нэмэгдэв

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний долоон сард 9.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1 (11.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Зарлагын өсөлтөд урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 926.9 (21.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Харин бараа, үйлчилгээний зардал 422.4 (18 хувь) тэрбум төгрөгөөр багасчээ.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 773.8 (8.9 хувь) тэрбум, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 8.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1 (13.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны долдугаар сард 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 47.6 (3.4 хувь) тэрбум, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 408.1 (23.8 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ оны зургадугаар сард 304.9 тэрбум төгрөгийн алдагдалтай, харин долдугаар сард 55.6 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

Татварын орлого энэ оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (21.7 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд бусад татварын орлого 679.5 (2.2 дахин) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 533.2 (34.6 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 421.4 (35.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Харин орлогын албан татварын орлого 430.6 (18.2 хувь) тэрбум төгрөгөөр багасчээ.

Татварын орлого энэ оны долдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 109.6 (9.5 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд нэмэгдсэн өртгийн албан татвар 74.3 (37.7 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 29.5 (16.3 хувь) тэрбум, бусад татварын орлого 125.5 (2.3 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин орлогын албан татварын орлого 135 (26.3 хувь) тэрбум, онцгой албан татварын орлого 14.8 (18 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.

Татварын орлогод энэ оны эхний долоон сарын байдлаар бусад татвар, төлбөр, хураамжийн орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 6.9, нэмэгдсэн өртгийн албан татварынх 2.4, нийгмийн даатгалын орлогынх 2.1, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.7 нэгж хувиар нэмэгдэж, орлогын албан татварынх 11.5, онцгой албан татварын орлогынх 0.6 нэгж хувиар буурсан байна.

Урсгал зардалд урсгал шилжүүлгийн эзлэх хувь энэ оны эхний долоон сард өмнөх оны мөн үеэс 7.1, татаас 1 нэгж хувиар өссөн бол харин бараа, үйлчилгээний зардлынх 7.6, хүүгийн зардал 0.4 нэгж хувиар тус тус багасчээ. Хөрөнгийн зардалд барилга байгууламжийн зардлын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 18.7, их засварын зардлынх 0.4 нэгж хувиар өсч, бусад хөрөнгийн зардлынх 13.5, тоног төхөөрөмжийн зардлынх 5.1, стратегийн нөөц хөрөнгийн зардлынх 0.5 нэгж хувиар багассан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж