АНУ, Герман, Франц, Их Британийн удирдагчид өчигдөр /2022.08.21/ Украины нөхцөл байдлын талаар утсаар ярилаа. Германы канцлер Олаф Шольц, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон нар Украинд үзүүлэх дэмжлэг урт хугацаанд үргэлжлэх болно гэдэг дээр санал нэгджээ.
Дөрвөн орны удирдагчид Запорожье атомын цахилгаан станцын бүс дэх цэрэг армитай тэмцэж, аль болох хурдан айлчлах тухай ярилаа. Мөн Ойрхи Дорнодын нөхцөл байдал, Ирантай хийсэн цөмийн хэлэлцээний талаар ярилцсан байна.
Украины нутаг дэвсгэрээс болон Запорожье атомын цахилгаан станцын нутаг дэвсгэрээс цэргээ нэн даруй гаргахыг Европын холбоо тэргүүтэй 42 орон Орост уриалсан. НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Олон улсын атомын энергийн агентлагийн төлөөлөгчдийг станцад яаралтай ирэхийг мөн уриалжээ.
Дашрамд дурдахад, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Олон улсын атомын энергийн агентлагийн байцаагчдыг цөмийн станцад очиж шалгалт хийхийг зөвшөөрсөн тухай Баасан гаригт Францын ерөнхийлөгчийн албанаас мэдээлсэн.
Эх сурвалж: UKRINFORM, LEMONDE
Холбоотой мэдээ