Мьянмар улс Оросоос газрын тос импортолно

Хуучирсан мэдээ: 2022.08.22-нд нийтлэгдсэн

Мьянмар улс Оросоос газрын тос импортолно

Мьянмар улс Оросоос газрын тос импортолно

Цэргийн засаглалтай Мьянмар улс эрэлт, үнийн өсөлтийг бууруулахын тулд Оросын бензин, түлшийг импортлохоор төлөвлөж байна гэж Хунтагийн төлөөлөгч мэдэгдэв.

Мьянмар нь өнгөрсөн жил ардчилсан засгийн газраа түлхэн унагаж, цэргийн эргэлт хийснээр барууны хориг арга хэмжээнд орсон. Харин ОХУ нь Украиныг эзлэн түрэмгийлсэн. Дээрх хоёр орон найрсаг харилцаагаа хадгалахыг хичээж байна.

Орос улс байгалийн хийгээ нийлүүлэх шинэ хэрэглэгчдийг хайж байгаа. Учир нь хамгийн том экспортын эзэн  болох Европ нь энэ оны сүүлээр Оросын газрын тосонд үе шаттайгаар хориг тавих юм.

Цэргийн хэвлэлийн төлөөлөгч Зав Мин Тун Лхагва гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Бид Оросоос бензин импортлох зөвшөөрөл авсан" гэж хэлээд, чанартай, хямд өртөгтэй  гэдгээрээ давуу талтай гэж онцолсон байна.

Импортын ажил есдүгээр сараас эхэлнэ гэж хэвлэлүүд мэдээлж байна. Хунтын дарга Мин Аун Хлайн өнгөрсөн сард Орост хийсэн айлчлалынхаа үеэр газрын тос, байгалийн хийн талаар ярилцсан гэж Зав Мин Тун мэдэгдэв.  Мьянмар одоо шатахуунаа Сингапураар дамжуулан импортолдог. Мьянмар улс нь Орос, Хятадтай хамтран газрын тосны хайгуул хийх асуудлыг авч үзэх болно гэж тэрбээр мөн мэдээлсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж