МАН-ын УЗ хуралдаж, сайд нарынхаа тоог тохирно

Хуучирсан мэдээ: 2022.08.22-нд нийтлэгдсэн

МАН-ын УЗ хуралдаж, сайд нарынхаа тоог тохирно

МАН-ын УЗ хуралдаж, сайд нарынхаа тоог тохирно

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.08.22/ үдээс хойш хуралдаж, Засгийн газрын сайд нарынхаа бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, ээлжит бус чуулганаар Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулж, хэн хэнийг сайдаар томилохоо тохирно гэсэн үг.

Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбоотойгоор эрх баригч МАН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах уу эсвэл Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэдэг хоёр хувилбарыг яригдаж байв. Харин УИХ-ын гишүүд сайд болохоор яарч, ээлжит бус чуулганаар Засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулах гэнэ.

Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, сайд нарынхаа бүтцийг зурж, тохироогоо хийх юм байна. Удирдах зөвлөл энэ удаад Засгийн газрын сайд  нарынхаа хэдэн хувийг давхар дээлтэй байлгах эсвэл 100 хувь давхар дээлтэй байлгах эсэхийг шийднэ. Л.Оюун-Эрдэнийн хувьд нийт сайд нарынхаа 80 хувийг давхар дээлтэй болгоно гэсэн мэдээлэ ч улс төрийн хүрээнд өрнөж эхэлсэн.

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэнийн багаас явах, үлдэх сайд нар хэн бэ?

Л.Оюун-Эрдэнийн багаас явах, үлдэх сайд нар хэн бэ?

УИХ-ын ээлжит бус чуулган эхэлсэн бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдээллийг сонсч буй. Үүний дараа намын бүлэг, байнгын хороод хуралдах товтой байгаа.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж