Япон улс Хятадын эрэгт хүрэх чадалтай пуужингаар зэвсэглэнэ | News.MN

Япон улс Хятадын эрэгт хүрэх чадалтай пуужингаар зэвсэглэнэ

Япон улс Хятадын эрэгт хүрэх чадалтай пуужингаар зэвсэглэнэ

Япон улс Хятадын эрэгт хүрэх чадалтай пуужингаар зэвсэглэнэ

Япон улс Хятадын эсрэг довтолгооны чадавхиа нэмэгдүүлэхийн тулд алсын тусгалтай далавчит пуужингууд байрлуулахаар хэлэлцэж байна. Уг пуужингуудыг ихэвчлэн өмнөд Нансей арлуудын эргэн тойронд байрлуулснаар Хойд Солонгос болон Хятадын эрэг орчмын бүсэд хүрэх боломжтой гэж “Yomiuri” сонинд мэдээлжээ. Энэхүү алсын тусгалын пуужингууд нь 500-5000 км тусгалтай.

Япон улс дайнаас татгалзсан бөгөөд цэргийн хүчээ зөвхөн өөрийгөө хамгаалах зорилгоор ашиглана гэж тайлбарладаг. Түүнчлэн гадаадын нутаг дэвсгэр дэх байг онох боломжтой алсын тусгалын пуужин байрлуулахаас татгалзсаар ирсэн. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд цэргийн зардлаа нэмэгдүүлж, илүү хатуу стратеги боловсруулах болсон.

Хятад улс далайд суурилсан 300, хуурай газарт суурилсан 1900 орчим пуужинтай. Япон улс энэхүү зөрүүтэй байдлыг арилгахаар эрмэлзэж буй гэж “Yomiuri” сонинд нийтэлсэн байна. Үүнээс гадна япончууд Хятад, Хойд Солонгосын болзошгүй аюулын эсрэг пуужингийн хүчин чадлаа нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.

Дашрамд дурдахад, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсантай холбоотойгоор Хятад улс галын шууд сургуулилалт хийсэн. Сургуулилалтын үеэр Японы эдийн засгийн онцгой бүсэд пуужин харвасан тохиолдол гарсан.

Япон улс мөн 1000 гаруй км зайд байгаа байг онох дотоодод үйлдвэрлэсэн 12 төрлийн газар-усны ангиллын пуужингаа сайжруулж, өргөтгөхөөр төлөвлөж байна.

Эх сурвалж: SCMP, EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-22 202.9.40.28

Миний бодлоор 5 жилийн дотор л дэлхийн хүчний харьцаа өөр болохоор харагдаж байна магадгүй тэрнээс ч хурдан байх. Япон, Өмнөд Солонгос 2 азид жинхэнэ ноёлох улс болох байх магадгүй Япон угийн дайнч улс болохоор цаашид бүр л амбицлах байх. Европт Герман, Их Британи 2 бас төсвөө нэмж томоохон дайнд оролцох чадалтай болохоор зэвсэглээд эхэлсэн удахгүй бааварлаад эхэлнэ. Ингээд харахаар АНУ холбоотнуудаа стратегийн хувьд ямар сайн дэмжиж ажиллаж байгаа нь харагдаж байна

Avatar

Зочин 2022-08-22 213.87.136.198

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

Avatar

Зочин 2022-08-22 202.9.46.1

За сайн байна хар хятадыг нам дарах хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-08-22 202.9.46.217

За тэр шүү ….Орос Хятад хоёр бусдын чададгүйг чаддаг юм шиг л сагаад байсан…Одоо Герман Япон Солонгосууд зэвсэгээрр хөөцөлдөөд эхэлхээр хэн нь жинхэнэ өндөр технологи той болох нь харагднаа !.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж