Ким Жон Ун Covid-19 туссан байх магадлалтай

Хуучирсан мэдээ: 2022.08.22-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун Covid-19 туссан байх магадлалтай

Ким Жон Ун Covid-19 туссан байх магадлалтай

Хойд Солонгос Covid-19-ийг ялснаа зарлахаас өмнөхөн өнгөрсөн долдугаар сард Хятадаас нэг сая гаруй амны хаалт, 15,000 хос резинэн бээлий импортолсон болохыг Хятадын худалдааны тоо баримт харуулжээ. Пёньян өнгөрсөн долоо хоногт цар тахлыг ялснаа зарласан. Нийт 26 сая орчим хүн амтай тус улсад 4.77 сая хүн  "халуурч" өвдсөн хүмүүсийн талаарх нарийвчилсан тоон мэдээллээ зогсоосон.  Учир нь долдугаар сарын 29-нөөс хойш өвчний тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна.

Гэсэн хэдий ч Хойд Солонгос Хятадаас 44,307 ам.долларын үнэ хүрэх 1,23 сая маск долдугаар сард худалдан авсан нь өмнөх сарынхаас 17 мянгаар нэмэгдсэн байна. Он гарснаар нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл Хойд Солонгос Хятадаас 11.93 сая маск худалдан авчээ. Хятадаас тус улсад хийсэн нийт экспорт зургадугаар сард 19.05 сая ам.доллар байсан бол долдугаар сар гэхэд 59.74 сая ам.долларт хүрчээ.

Хойд Солонгос долдугаар сард 5.16 сая ам.долларын бүрэн тээрэмдсэн будаа, 1.98 сая ам.долларын шар буурцгийн тос, 1.21 сая ам.долларын элсэн чихэр худалдаж авсан гэж Хятадын гаалийн мэдээлэв. Хятад улс Хойд Солонгостой хил дамнасан ачааны галт тэрэгний үйлчилгээгээ хилийн Дандонг хотод дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Covid-19 халдварын улмаас цуцалсан юм.

Чухам Ким Жон Ун коронавирусийн халдварыг бүрэн дарсан гэж мэдэгдсэн ч өөрөө олон нийтийн нүднээс далд байх болжээ. Түүний оронд дүү охин нь хэвлэлд мэдээлэл өгч эхэлсэн ба ажиглагчид удирдагчийн бие муудсан гэж дүгнэж байна. Ойрын хүний мэдээлснээр Ким Жон Ун “халууралт” өвчнөөр халдварласан байх магадлалтай. Үүнээс үзэхэд тус улс хараахан коронавирусийн халдварыг дарж чадаагүй байх бүрэн боломжтой юм.

Эх сурвалж: CNN, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж