Воны ханш доод хэмжээндээ хүрч унав

Хуучирсан мэдээ: 2022.08.22-нд нийтлэгдсэн

Воны ханш доод хэмжээндээ хүрч унав

Воны ханш доод хэмжээндээ хүрч унав

Өмнөд Солонгосын мөнгөн тэмдэгт воны ханш ам.долларын эсрэг огцом суларч, 2009 оноос хойших хамгийн доод хэмжээнд хүрч унажээ. Өнөө өглөө 10:11 цагийн байдлаар нэг ам.долларыг 1337 воноор арилжаалж эхэлсэн ба ханш 1338.5 вон хүрч унажээ. Воны ханш 2009 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс хойш анх удаа ам.долларын эсрэг суларч, 1330-аас дээш гарсан нь энэ.

АНУ-ын Холбооны нөөцийн сангаас инфляцийг дарахын тулд мөнгөний хатуу чанга бодлогоо үргэлжлүүлэх хандлагатай байгааг өнгөрсөн долоо хоногийн тайлан харуулсантай холбоотойгоор воны ханш суларсан юм. Воны ханш энэ он гарсаар ам.долларын эсрэг 11 гаруй хувиар унаад байна. АНУ-ын төв банк өнгөрсөн сард бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр нэмэгдүүлсэн юм. 

Өмнөд Солонгос нь наймдугаар сарын эхний 20 хоногт худалдааны алдагдал 10.2 тэрбум ам.долларт хүрснийг мэдээлсэн. Хэрэв воны ханш сул хэвээр байвал эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалан худалдааны алдагдал таван сар дараалан нэмэгдэх төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж