"Цэц УИХ-ыг Үндсэн хуульд өөрчлөлт хийх гарцаагүй байдалд оруулсан"

Хуучирсан мэдээ: 2022.08.22-нд нийтлэгдсэн

"Цэц УИХ-ыг Үндсэн хуульд өөрчлөлт хийх гарцаагүй байдалд оруулсан"

"Цэц УИХ-ыг Үндсэн хуульд өөрчлөлт хийх гарцаагүй байдалд оруулсан"

 Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэртэй холбоотойгоор хуульчид эсрэг, тэсрэг байр суурьтай байгаа.  Энэ талаар Хууль зүйн шинжлэх ухааны доктор, ШУА-ийн гишүүн, академич С.Нарангэрэлийн байр суурийг хүргэж байна.


Академич С.НАРАНГЭРЭЛ:

-Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 2022 оны наймдугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан зарим нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргасан. Одоо Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг маргах, элдвээр хэлэх эрх хэн нэгэн албан тушаалтан, эгэл жирийн иргэд бидэнд байхгүй. Энэ шийдвэр гарсныхаа дараа хүчин төгөлдөр болчихсон, эцэслэчихсэн. Яагаад ч засах эсвэл өөрчлөх боломжгүй. Үндсэн хуулийн Цэц гэдэг бол өөрөө Үндсэн хуулийн эрх зүйн маргааны асуудлаар мэргэшсэн, дагнасан шүүх. Шүүх эцсийнхээ шийдвэрийг гаргачихсан. Одоо Үнсэн хуулийн Цэцийн тогтоолын дагуу хүчингүй болсон заалтыг засах, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага УИХ, хууль тогтоогчдын өмнө тулгарсан. УИХ бол УИХ-ын сонгуулийн дараах Монголын ард түмний нийтийн эрх ашгийг илэрхийлсэн бага ард түмэн. Тиймээс УИХ энэ асуудлыг шийдвэрлэнэ. Эрдэмтэн, судлаачийн байр сууринаас УИХ ямар шийдвэр гаргах бол гээд холбогдох хууль, тогтоомжид дүн шинжилгээ хийгээд элдэв гаргалгааг шинжлэх ухааны үүднээс гаргах гэж оролдохоор хоёр шийдэл УИХ гаргана.

Үндсэн хуульд заавал гар хүрэхгүйгээр, ямар нэгэн нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр, холбогдох хууль тэр дундаа Үндсэн хуулийн дараа орох Үндсэн хуульчилсан хууль буюу органик хууль гэж УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад ингээд асуудлыг шийдэх арга зам бий. Энэ нэгдүгээр арга зам. Гэтэл энэ боломжгүй. Заавал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж Цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагатай. Цэцийн шийдвэр өөрөө УИХ-ыг Үндсэн хуульд холбогдох өөрчлөлт хийх гарцаагүй байдал руу оруулчихсан. Хамгийн гол асуудал бол 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн нэгдүгээр хэсэгт Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэх заалтыг хүчингүй болгочихлоо. Заалт хүчингүй болсноор Засгийн газрын гишүүдийн хувьд Үндсэн хуулийн хий орон зай үүсчихсэн. Энэ орон зайг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж, хүчин төгөлдөр болгох ёстой. Маш онцгой нөхцөл байдал үүссэн. Тиймээс УИХ-ын Үндсэн хуульд оруулах зайлшгүй өөрчлөлт нь УИХ-ын гишүүдийн өөрсдийнх нь санаачлагаар биш Үндсэн хуулийн Цэцийн эцэслэн гаргасан, хэн ч засч, залруулах аргагүй болсон тэр шийдвэрийн дагуу нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөл байдал Монголын нийгэм, хууль тогтоогчдод тулгарсан байна. Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын гаргасан дүгнэлт, үндэслэлийг шинжлэн нэгтгэн дүгнээд хэлэхэд Үндсэн хуулийн удиртгал хэсгийг зөрчсөн байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёрдугаарт хэсэгт “Ардчилсан ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” гэсэн энэ заалт зөрчигдсөн гэж Цэц дүгнэсэн байна. Дараа нь, Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн нэгдүгээр хэсэгт “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаалыг хавсарч болохгүй” гэсэн заалттай зөрчилдөж байна. Хамгийн сүүлд нь Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн нэгдүгээр хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад үндэслэгдэнэ” гэх заалт зөрчигдсөн. Энэ л Цэцийн гаргасан гол дүгнэлт.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж