Нарантуулын зүүн талын автозамыг яаралтай барихыг үүрэгдэв | News.MN

Нарантуулын зүүн талын автозамыг яаралтай барихыг үүрэгдэв

Нарантуулын зүүн талын автозамыг яаралтай барихыг үүрэгдэв

Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид нийслэлийн 9 дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын болон автозамын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцаж байгаа билээ. Өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон тус дүүргийн иргэдийг төлөөлөн ажиллаж буй төлөөлөгч Б.Сүхбаатар, Т.Батцогт, Н.Баярмөнх, Д.Гантулга, П.Наранбаяр, Д.Энхбаяр, М.Тулгат, Д.Пүрэвдаваа нар ажиллалаа.

Дээрх сэдвийн хүрээнд Баянзүрх дүүргийн ажил хариуцсан удирдах албан тушаалтнууд болон нийслэлийн холбогдох агентлагийн удирдлага, төлөөллүүд мэдээллийг эхлээд өгсөн юм. Юуны түрүүнд цэцэрлэгийн хамрагдалтын мэдээллийг өгсөн бөгөөд 39963 цэцэрлэгийн насны хүүхэд уг дүүрэгт байна. Тиймээс хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмэгдүүлэх, байгууллагын цэцэрлэг ажиллуулах, 32 байрыг түрээслэх замаар цэцэрлэгийн зориулалтаар ашиглах, гэр цэцэрлэг байгуулах зэрэг ажлыг төлөвлөсөн байна. Мөн энэ онд тус дүүрэгт хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний явцын талаарх мэдээллийг өгөв. Тус дүүрэгт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалттай 15 төсөл арга хэмжээ бий. Нийт ₮20.24 тэрбумын хөрөнгө оруулалттай ажил ерөнхий үзүүлэлтээрээ 22 хувьтай байгаа юм. Тиймээс төлөөлөгчид газрын маргаантай, санхүүжилт нь зогссон…гэх мэт ажил удааширч саатсан зарим ажлыг газар дээр нь очиж шалгалаа.