“Украины үр тарианы хэлэлцээр нь энхийн суурийг тавьсан”

Хуучирсан мэдээ: 2022.08.22-нд нийтлэгдсэн

“Украины үр тарианы хэлэлцээр нь энхийн суурийг тавьсан”

“Украины үр тарианы хэлэлцээр нь энхийн  суурийг тавьсан”

НҮБ болон Туркийн зуучлалаар байгуулсан экспортын хэлэлцээрийн дагуу наймдугаар сарын 1-нээс хойш үр тариа ачсан 27 орчим хөлөг онгоц Украины Хар тэнгисийн боомтоос хөдөлсөн. Энэ нь байнгын  энхтайвны үндэс суурийг тавьсан гэж Туркийн Батлан ​​хамгаалахын сайд Бямба гаригт  мэдэгдэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй хамт Хулуси Акар "Наймдугаар сарын 1-ээс хойш нийт 53 хөлөг онгоц үр тариа тээвэрлэхээр явсны 27 нь Украины боомтуудаас гарсан" гэж мэдэгдэв.

Хамтарсан зохицуулах төв (JCC) хэмээх байгууллага нь Хар тэнгист Украины үр тариа, бордооны экспортод хяналт тавьдаг Орос, Украин, Турк, НҮБ-ын албаны хүмүүсээс бүрддэг. Өнгөрсөн Бямба гаригт Гутерриш мөн 650 мянга  гаруй тонн үр тариа болон бусад хүнсний бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд аль хэдийнээ гарсан  гэжээ. Эдгээр экспорт нь дэлхийн эдийн засагт эерэг үр дүн үзүүлнэ хэмээн Акар, Гутерриш нар үзэж байна. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж