Олон улсын супер од Мишель Ёо Квентин Тарантиногийн "Kill Bill" кинонд яагаад тоглоогүйгээ тайлбарлав. Үүнээс өмнө кино найруулагч Тарантино жүжигчин Мишель хэрхэн гол дүрд нь нөлөөлсөн талаар ярилцлага өгсөн байна.
Саяхан "Town & Country" сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ, Мишель “Kill Bill” киног үзсэнийхээ дараа Тарантиногоос яагаад өөрийг нь кинонд тоглуулаагүй талаар асууснаа дурссан байна. Мишель өөрийн найз Тарантиног их ухаалаг нэгэн гэдгийг онцлоод “Би тэр үед Тарантиногоос яагаад намайг тоглуулж болоогүйг асуусан. Тэр их ухаантай хүн. Надад ‘Ума Турман чамайг ялж чадсан гэдэгт хэн итгэх юм бэ гэж хариулж байлаа” хэмээн сэтгүүлд ярьсан байна.
Анх 2003 онд гарсан тулаант кинонд Турманы “The Bride” дүр эсрэг талын Люси Лю, Майкл Мадсен, Дарил Ханна, Вивика А.Фокс нараас өшөө авч буй гардаг. Мишель, Тарантино нар сайн найзууд ба нэг нэгэндээ урам зориг үргэлж өгдөг байна. Хэрэв Мишель “Kill Bill”-д тоголсон бол кино бүхэлдээ өөрчлөгдөх байсан аж.
Эх сурвалж: Next shark
Холбоотой мэдээ