Долоо хоногийн өрнийн зурхай /2022.VIII.22-VIII.28/ | News.MN

Долоо хоногийн өрнийн зурхай /2022.VIII.22-VIII.28/

Долоо хоногийн өрнийн зурхай /2022.VIII.22-VIII.28/

Долоо хоногийн өрнийн зурхай /2022.VIII.22-VIII.28/

Хонь

Энэ долоо хоног санхүүгийн ашиг арвин байна. Гэсэн хэдий ч гэнэтийн зардал гарч болзошгүй тул бодлогогүй хөрөнгө оруулалтаас зайлсхий. Газартай холбоотойгоор их хэмжээний хөрөнгө оруулалт хийвэл болгоомжтой байхыг зөвлөж байна. Хайртаасаа гэрлэх санал хүлээж авч магадгүй. Хэрвээ та ганц бие бол хайртайгаа учирна. Энэ долоо хоногт зорилгодоо хүрэхэд шаардагдах мэдээллүүд цуглуулж, дүн шинжилгээ хийгээрэй. Хамтран ажиллагсад болон удирдлагатайгаа тайван яриа өрнүүлбэл танд ашигтай байна. Богино аялалд явж магадгүй. Шинэ чадвар эзэмших сургалтад хамрагдвал хожим танд хэрэг болно. Амархан стресстэх гээд байж болзошгүй тул өөрт байгаа зүйлдээ таларх, гүнзгий амьсгалж, дасгал хөдөлгөөн хий.

Үхэр

Энэ долоо хоногт санхүүгийн байдал сайжирна. Хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжтой ханд. Анхаарал сарниулсан зүйлс алга болж, ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх боломж гарч ирнэ. Ажил дээр уур амьсгал таатай байж, ажлын бүтээмж ихэснэ. Таны судалж, хэрэгжүүлж буй ажил амжилттай байх учир сэтгэл санаа өөдрөг байна. Хайртай хүнтэйгээ аль болох их цагийг өнгөрөөж, богино аялалд явснаар харилцаагаа сайжруулах боломжтой. Удаан хугацаанд хуралдсан асуудлуудаас болж харилцаа тань ноцтой байдалд хүрсэн байж болзошгүй. Нөхцөл байдлыг та л гартаа авах хэрэгтэй. Хувь тавилангаа өөрчлөхийн тулд шаргуу хөдөлмөрлөснийхөө үр шимийг амсана.

Ихэр

Энэ долоо хоногт санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх сайхан өдрүүд хүлээж байна. Ажил төрөл, санхүү бүх асуудал цэгцрэнэ. Хайртай хүнтэйгээ гэрлэх гэж хэт яарч шавдуулаад хэрэггүй. Хамтдаа байх цаг хугацаа хангалттай их байна. Ажил хайгсад боломжийн ажлын санал хүлээж авна. Долоо хоногийн турш судалгаа шинжилгээ хийсний эцэст сайн үр дүнд хүрнэ. Ажлын орчин өөрчлөгдөж, гэрээсээ хол ажиллах болж магадгүй. Хариуцлагагүй үйлдэлдээ хожим харамсахгүйн тулд сахилга баттай байж, ахмад хүмүүс болон удирдлагуудынхаа зааврыг дагаарай. Найз нөхдийн хүрээллээ тэлбэл шинэ боломжууд нээгдэнэ. Уур хилэнгээ хянахгүй бол хувийн амьдралдаа асуудал дуудаж магадгүй.

Мэлхий

Ажил, амьдралын тэнцвэрээ хадгалж чадвал долоо хоногийн сайхан өнгөрөөж чадна. Хайртай хүмүүс харилцаагаа бэхжүүлэхэд тохиромжтой. Санхүүгийн байдлаа сайжруулах хэд хэдэн боломж гарч ирнэ. Зорилгодоо хүрэхэд саад болох зарим бэрхшээл гарч ирнэ. Гэсэн хэдий ч та тэвчээр, хичээл зүтгэлийнхээ ачаар амжилтад хүрч чадна. Амьдралынхаа дадал зуршлыг өөрчилж залхууралтайгаа тэмцээрэй. Чадварлаг хүмүүсээс ихийг сурч мэднэ. Салбартаа өөрийн үнэ цэнийг тогтоохын тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй болж магад. Тиймээс эмх цэгцтэй, уян хатан байхыг зөвлөж байна. Өр зээл тавьсан бол төлж барагдуул. Ямар нэгэн хууль эрхзүйн асуудалтай байгаа бол хэрэг таны талд шийдэгдэнэ.

Арслан

Энэ долоо хоног ерөнхийдөө эерэг өнгөрнө. Шинэ мэдлэг хуримтлуулахад тохиромжтой. Гэр бүлийн харилцаа аз жаргалтай, тайван байна. Тусламж хэрэгтэй байгаа хүмүүст гар сунган тусалснаар бусдын магтаал сайшаалыг хүлээнэ. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад тохиромжтой. Бизнес эрхлэгчид хэлэлцээрээс ашиг олох боловч гэнэтийн зарцуулалт хийж магадгүй. Оюутан сурагчид хичээлдээ нухацтай хандахгүй бол ирээдүйд үнэлгээний гүйцэтгэл муудаж магадгүй. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж, гэрийн ажилд цаг гарга. Вирусийн халдвараас сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Охин

Мэргэжлийн амжилтаа ахиулах аливаа арга хэмжээ авахад тохиромжтой долоо хоног. Үүрэг хариуцлагаа хэтрүүлэн ухамсарлаж, өөртөө хэт их ачаалал өгч магадгүй. Найз нөхөдтэйгээ аялж, зугаал. Бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчид болон түншүүдтэйгээ буруу ойлголцож, зохисгүй харьцахаас зайлсхий. Таны хувийн темперамент ажил мэргэжил болон хувийн харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй тул би төвтэй үзлээ дарахыг зөвлөе. Ажил, амьдралын тэнцвэрээ хадгалж байхад аяндаа бүх зүйл болно. Бие махбод эрч хүчтэй байх тул өөртөө анхаарал тавьж, дасгал хөдөлгөөн хийгээрэй. Аливаа ажлыг алгуурлаж, эцсийн хугацаанд нь тулгахгүй бол сайн. Санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөх зарим нэг үйл явдал тохиолдоно.

Жинлүүр

Энэ долоо хоногт албан тушаал ахиж, цалингаа нэмэгдүүлэх боломж гарч ирнэ. Удирдах, манлайлах чадвар тань өндөр байх тул өөрийн бүтээлч байдлаа улам сайжруулаарай. Гэр бүлтэй хүмүүс харилцаагаа хадгалж үлдэхийн тулд ирээдүйнхээ талаар ярилцах цаг. Санхүүгийн байдал сайжрах боломж гарч ирнэ. Хуримтлал тань нэмэгдэж магадгүй. Хөрөнгө оруулалт хийсэн ч буруудах зүйлгүй. Бодлоо цэгцэлж, ур чадвараа харуулснаар үр шимийг нь эрт орой хэзээ нэгэн цагт хүртэнэ. Ямар нэгэн үр дүн шууд хүлээгээд хэрэггүй. Аливаад хэт яарах нь тийм ч сайхан санаа биш. Эрүүл мэндийн байдал сайжирч, бие бялдар чийрэг байна. Богино хугацааны бизнес аялал төлөвлөхөд ашигтай.

Хилэнц

Энэ долоо хоногт ажил дээр тань нөхцөл байдал харьцангуй тайван байна. Гэлээ гээд тайвширч, юмнаас хойш суугаад хэрэггүй. Ингэснээр бусдаасаа хол хоцрох магадлалтай. Ганц бие болон хостой хүмүүс аль аль нь хайр дурлалын харилцаандаа ахиц дэвшил гаргана. Аялал зугаалгаар явахдаа мөнгө төгрөгөндөө хянамгай байхыг зөвлөж байна. Гадаадын компанид ажилладаг хүмүүс олз омог онцгой арвинтай байна. Элдэв жижиг сажиг асуудлаа цэгцэлж, зорилгодоо хүрэхэд бүх анхаарлаа хандуул. Томоохон хөрөнгө оруулалтаас зайлсхийж, шийдвэр гаргахаасаа өмнө сайтар судалгаа шинжилгээ хий. Урам хугарах магадлалтай тул бусдад хэт итгэхгүй байхыг зөвлөе. Ойр дотны хүмүүстэйгээ зөрчилдөж болзошгүй тул дасан зохицох чадвартай бай.

Нум

Энэ долоо хоногт сорилт бэрхшээлийг даван туулах чадвар өндөр байгаа тул хүнд нөхцөл байдлыг тайван замаар шийдвэрлэж чадна. Зорилгодоо хүрэхийн тулд зоригтой тууштай байгаарай. Ганц бие хүмүүс шинэ хүнтэй танилцана. Ур чадвараа харуулах сайхан боломж гарч ирэх тул алдалгүй ашиглаад аваарай. Ажил дээр асуудал ундарч болох ч бэлэн мөнгөний тогтвортой урсгал таныг хүлээж байна. Харилцааны чадвартаа анхаарснаар танилын хүрээ тэлнэ. Маркетинг, борлуулалтын салбарт ажилладаг хүмүүс ажил дээрээ гайхалтай үр дүнд хүрч магадгүй. Хувийн зохион байгуулалттай, бусадтай эв найртай байснаар удаан хүлээсэн амжилтандаа хүрнэ. Удирдлага тань бүх талаар тусалж дэмжинэ. Хайртай хүмүүс, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж, аялалд явахыг зөвлөе.

Матар

Хайртай хүнтэйгээ хол замд аялаж магадгүй. Гэр бүлийн жижиг баярууд аз жаргал бэлэглэж, харилцаа холбоог улам бэхжүүлнэ. Таны шаргуу хичээл зүтгэл үр шимээ өгнө. Ажил, хувийн бизнестэй холбоотой бүхий л ажил бүтэмжтэй сайхан байна. Авъяас чадвараа дээшлүүлснээр мэргэжлийн амжилтад хүрнэ. Санхүүгийн хувьд нэмэлт зардал гарч болзошгүй. Буруу хүмүүстэй нийлж, муу зуршилд автаж буй эсэхээ бодоорой. Ходоодонд хор болох хоол хүнс хэрэглэхээс зайлсхий. Энэ долоо хоногт хоолны дэглэмээ чанаржуулахад анхаарлаа хандуул. Санхүүгийн байдлыг сайжруулах маш олон шинэ боломж гарч ирнэ. Ажил мэргэжлийн шаардлагаар гадаадад аялж магадгүй.

Хумх

Хайртай хүнтэйгээ хоёулханаа зугаалж, тайван амар. Энэ долоо хоногт олон сонирхолтой боломжууд гарч ирж магадгүй тул аль болох сайн ашигла. Ажил хайж байгаа хүмүүс сайхан санал хүлээж авна. Хуулийн салбарт ажилладаг хүмүүс алдар нэр, эд баялагийг олно. Карьераа баталгаажуулахын тулд улам шаргуу ажиллаарай. Бусдын алдааны төлөө хариуцлага хүлээх шаардлага гарч магадгүй. Аливаад хэт өндөр хүлээлттэй байгаад хэрэггүй, үр дүнгээ үзэхийн тулд хэсэг хугацаа шаардагдана. Тиймээс тэвчээртэй байж, асуудалд зөөлөн хандаарай. Эцэг эхийнхээ эрүүл мэндэд санаа тавиарай.

Загас

Энэ долоо хоног ерөнхийдөө гойд сонин үйл явдалгүй байх нь. Ажил дээрээ анхаарлаа төвлөрүүлж, элдэв хэрүүл маргаанаас зайлсхий. Стрессээ хянах тал дээрээ сайтар ажиллахыг зөвлөж байна. Жинхэнэ аз жаргалын төлөө ойр дотны хүмүүстэйгээ аль болох цагаа өнгөрөө. Хуучны танил тань романтик санал тавьж магадгүй. Боловсрол, сургалттай холбоотой зардал их байна. Ашигтай бизнес аялалд явж магадгүй. Өөрийн болон хайртай хүнийхээ эрүүл мэндэд санаа тавих долоо хоног гэдгийг санаарай. Төлөвлөөгүй ажил, аяллын үр дүнд хөл, толгой өвдөх магадлалтай. Өрсөлдөгчидтэй холбоотой асуудал гарч магадгүй. Долоо хоногийн сүүлээр богино аялалд гарч магадгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-22 213.87.136.198

))))) Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж