Улсын аварга О.Хангай иргэдийг 6 тонн тарвасаар дайлж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.21-нд нийтлэгдсэн

Улсын аварга О.Хангай иргэдийг 6 тонн тарвасаар дайлж байна

Улсын аварга О.Хангай иргэдийг 6 тонн тарвасаар дайлж байна

Улсын аварга О.Хангай өнөөдөр /2022.08.21/ иргэдэд тарвас үнэгүй тараах өдөрлөг зохиож буй. Тус өдөрлөг 14:00-18:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд хүний хөл тасрахгүй их байгаа аж. Өдөрлөгт очсон хүмүүст тарвас үнэгүй тараахаас гадна аваргатай зургаа авахуулах боломжтой талаар тэрбээр өчигдөр цахим хуудастаа нийтэлсэн.

Тухайлбал, О.Хангай өөрийн цахим хуудастаа "Олон жил Ховдын тарвасаа худалдан борлуулсан. Энэ жил зарахгүй, иргэдэд үнэ төлбөргүй тараана. Хүссэн хүн бүхэн ирэх боломжтой" гэсэн юм.

Улсын аварга О.Хангай:

-Өнөөдөр төсөөлж байснаас их хүн ирлээ. Нийт зургаан тонн орчим тарвас авч ирсэн. Ард иргэдтэйгээ ургацаа хуваалцаж байгаадаа баяртай байна. Ирэх есдүгээр сард аваргын найраа хийхээр төлөвлөж байгаа. Мэдээж допингийн шинжилгээний хариуг ч хүлээж байна. Түүний дараагаар албан ёсоор нийт олонтойгоо баяраа хуваалцана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж