Бен Аффлек, Женнифер Лопез нар өчигдөр /2022.08.20/ Жоржиа муж дахь 8.9 сая долларын үнэтэй эдлэндээ хуримлав. Лопез "Ralph Lauren" брэндийн цагаан даашинзаар гоёсон бол Аффлек хар цагаан хослол өмсчээ.
Тэд анх үерхэж, сүй тавьснаасаа хойш 20 жилийн дараа дахин аз жаргалтайгаар нийлсэн нь энэ юм. 2003 оны намар хуримаа цуцалсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй дуулиан болж байв.
Хуриманд Бен Аффлекийн гурван хүүхэд, Жейлогийн ихрүүд оролцжээ. Бен Аффлекийн хүүхдүүд болох 16 настай Виолет, 13 настай Серафина, 11 настай Сэм нар нь Женнифер Гарнераас төрсөн. Харин Жейлогийн ихрүүдийн аав нь Марк Энтони юм.
Хуриманд мэдээж А зэрэглэлийн супер одод ч зочноор оролцжээ. Тухайлбал, Мэтт Дэймон эхнэр Лусиана Барросогийн хамт, найруулагч Кевин Смит, жүжигчин Жейсон Мьюес, Жорж Клуни, Жэйн Фонда, Рене Зеллвегер, Жимми Киммел нар иржээ. Аффлекийн хуучин эхнэр Женнифер Гарнер ирэх байсан ч зураг авалттай байсан тул оролцож чадаагүй. Тэрбээр Аффлектэй дотны найзууд хэвээр аж.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ