Эрээн халдвараас шалтгаалж дахин 3 хоног хилээ хаажээ

Хуучирсан мэдээ: 2022.08.21-нд нийтлэгдсэн

Эрээн халдвараас шалтгаалж дахин 3 хоног хилээ хаажээ

Эрээн халдвараас шалтгаалж дахин 3 хоног хилээ хаажээ

Эрээн хотод өчигдрөөс дахин гурав хоногийн хөл хорио тогтоосон байна. Гурав  хоногийн дараа дахин шинжилгээ авч, цаашид хязгаарлалтыг дахин сунгах эсэх нь шийдэгдэнэ гэж мэдээлэв. Хил түр хугацаанд хаасантай холбоотой гаалийн хашаанд орсон чингэлгийг хэзээ, яаж гаргах нь одоогоор тодорхойгүй байна. Эрээн хотын засаг захиргаанаас хилийн төлөөлөгчөөрөө дамжуулан Монголын Замын-Үүдийн хилийн төлөөлөгчид хандаж, Эрээний хилийг наймдугаар сарын 2-14 хүртэл түр хугацаагаар хаагаад байсан. Хэдийгээр хорио тавигдаж, хязгаарлалтыг цуцалсан халдварын тархалт нэмэгдэж байгаа учраас хил хаахаас өөр аргагүй болжээ.

Хятадын талаас Эрээн хотод covid-19-ийн халдварын тархалт,  нөхцөл байдал хүндэрсэн гэж үзсэн тул ийнхүү хилийн түр хугацааны хориг тавихаар болсон байна.

Өөрөөр хэлбэл, Монголын талаас биш Хятадын зүгээс цар тахлаас болж ийм арга хэмжээ авч байгаа аж. Мөн Монголын ачаа тээвэр, импортын бараа бүтээгдэхүүн Бичигтийн боомтоор хэвийн орж ирж байгаа аж.

COVID-19-ИЙН ТОХИОЛДОЛ ИХЭСЧ БАЙГАА Ч ДУНДЫН ТЭЭВРИЙГ ЗОГСООХГҮЙ

Эрээнд халдварын тохиолдол бүртгэгдэж, цар тахлын улмаас хөл хорио тогтоох эрсдэлтэй байгаа талаар тус улсад байгаа монголчууд цахим хуудастаа бичиж буй. Тодруулбал, халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, зах, худалдааны төвийг хааж магадгүй учраас хүнсний захуудын ачаалал өнгөрсөн долдугаар сарын 20-ноос хойш нэмэгджээ. Тиймээс хил хааж магадгүй гэх мэдээлэл гарч байна. Энэ талаар Монгол дахь Хятадын Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг өгсөн юм.

ЭСЯ-наас өгсөн мэдээллээр Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод Covid-19 халдварын тохиолдлууд бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор дотоод хязгаарлалт тодорхой хэмжээнд тогтоосон.  Тус хотод долдугаар сарын 30-ны өдөр халдвар бүртгэгдэж, 14 хоногийн хөл хорио тогтоогоод байсан.

Наймдугаар сарын 19-20-ны өдөр бүх нийтийн шинжилгээ авсан. Долоо хоног бүрийн  шинжилгээний хариунаас шалтгаалж хөл хорионы хугацааг хэрхэхийг шийднэ.

Харин Гадаад Харилцааны Яамнаас тодруулж асуухад "Эрээн хотод халдвар бүртгэгдсэн. Гэхдээ дундын тээврийг зогсоохгүй, явуулъя гэж хоёр тал ярилцаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар тэг цэгийн чингэлэг тээврийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа бөгөөд цаашид өвчний байдал хүндэрсэн ч ачаа тээврийг тасалдуулахгүй байх арга хэмжээг урьдын адил авах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж