Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүнээр Б.Нэргүй сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2022.08.21-нд нийтлэгдсэн

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүнээр Б.Нэргүй сонгогдлоо

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүнээр Б.Нэргүй сонгогдлоо

Арлчилсан намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны VI дээд чуулган өнөөдөр /2022.08.21/ Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс сонгогдсон 350 гаруй эмэгтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо чуулж байна.

Чуулганаар 2022 оны гуравдугаар сарын 31-нд Улсын Дээд Шүүх Ардчилсан намын "Үндсэн дүрэм"-ийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэнтэй холбогдуулан Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоо бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж холбооныхоо шинэ тэргүүнээр Банзаарай овогтой Нэргүйг сонголоо.

Мөн дэд даргаар Доржзовд овогтой Энхтуяа, Нарийн бичгийн даргаар Батболдын Хонгорзул нарыг олонхын саналаар сонгож Бодлогын асуудал хариуцсан 11 тэргүүлэгч, мөн хяналтын зөвлөлийн таван гишүүдийг сонгож батламжиллаа.

Тэргүүлэгч гишүүд:

  1. Баасанжав овогтой Отгонжаргал
  2. Цагаан овогтой Оюундарь
  3. Пүрэв овогтой Батчимэг
  4. Ишбадам овогтой Нарантуяа
  5. Доржзовд овогтой Энхтуяа
  6. Цэрэндулам овогтой Алтанцэцэг
  7. Дэрэм овогтой Эрдэнэсувд
  8. Лувсанжанцан овогтой Нармандах
  9. Балдандорж овогтой Пунсалмаа
  10. Сэд-Аюушжав овогтой Батзаяа
  11. Цэцэг-Өлзий овогтой Золжаргал

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн тунхагласан Ардчилсан Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө бүхий л цаг үед үлгэр дуурайлал, манлайлагч болж түүхийн хуудсанд нэрээ мөнхөлж чадсан Ардчилсан эмэгтэйчүүд маань эх орныхоо өнцөг булан бүрээс ирсэн гэдгийг АН-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж