ЭМЯ: 101 тохиолдолд батлагдаж, халдварын тохиолдол буурав

Хуучирсан мэдээ: 2022.08.21-нд нийтлэгдсэн

ЭМЯ: 101 тохиолдолд батлагдаж, халдварын тохиолдол буурав

ЭМЯ: 101 тохиолдолд батлагдаж, халдварын тохиолдол буурав

Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй. Шинжилгээгээр илрэх эерэг тохиолдлын хувь 14.5 болж, өмнөх долоо хоногоос өссөн. ХӨСҮТ-өөс хийсэн сорьцын судалгаагаар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байна.

Мөн хичээл сургууль эхлэх 8-9 дүгээр сард халдварын тархалт оргилдоо хүрнэ гэдгийг ЭМЯ-наас анхааруулсан.

Улсын хэмжээнд 2306 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэн хүнд хүн 1.8 хувийг эзэлж байгаа бол 9.6 хувь нь хүчилтөрөгчийн хэрэгцээ шаардлагатай өвчтөн байна. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой гэдгийг яамнаас зөвлөж буй. Сүүлийн 24 цагт 101 тохиолдол батлагдсан байна.

Нийт батлагдсан тохиолдлын 81 нь нийслэлд бүртгэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж