Голд бохирдлоо цутгасан, зөвшөөрөлгүй олборлолт хийсэн компаниудын үйл ажиллагааг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2022.08.21-нд нийтлэгдсэн

Голд бохирдлоо цутгасан, зөвшөөрөлгүй олборлолт хийсэн компаниудын үйл ажиллагааг зогсоожээ

Голд бохирдлоо цутгасан, зөвшөөрөлгүй олборлолт хийсэн компаниудын үйл ажиллагааг зогсоожээ

Туул голын сав газрын захиргаанаас өнгөрч буй долоо хоногт хэд хэдэн компаниудад хариуцлага тооцож, олборлолтын үйл ажиллагааг нь зогсоож байгаа тухай мэдэгджээ. Тухайлбал, энэ сарын 15-нд “Батбродерс майнинг” ХХК-ны ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоосон байна. Тодруулбал, Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавин ажиллах хүрээнд зөрчлүүдийг илрүүлсэн аж.

“Батбродерс” ХХК нь Булган аймгийн Дашинчилэн сумын “Доргонот” нэртэй газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байжээ.

Ингэхдээ хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан, техникийн тос, масло болон унд ахуйн хаягдал бохир усыг хөрсөнд шингээж бохирдуулсан байна.

Мөн уурхайн ухлагийн бохирдолтой усыг Туул голд шууд нийлүүлж байсан зөрчлүүдийг илрүүлэн, нийлүүлсэн хэсгээс бохирдлын хэмжээг тогтоох зорилгоор шинжилгээнд дээж авч, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хязгаарлажээ. Үүнээс гадна “Дархан үржих хангай” ХХК Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт Туул голын онцгой хамгаалалтын бүс 35 метр дотор ашигт малтмал олборлож байсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоож, цагдаагийн газарт шалгуулахаар хүлээлгэн өгсөн байна. Мөн Төв аймгийн Заамар сумын “Улаан Уул” гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Ирмүүн босго” ХХК нь технологид ашиглаж байгаа хоёр гүний худагт тоолуур суурилуулаагүй, ахуйн бохир усыг хөрсөнд шингээдэг, техникийн зориулалттай тос маслыг стандартын дагуу хадгалаагүй орчныг бохирдуулсан, сумтай хог хаягдлын гэрээ байгуулаагүй зэрэг зөрчилтэй байсныг зөрчлөө нэн даруй арилган эргэж танилцуулах хугацаат үүрэг чиглэл өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж