“NoWar”: Энх тайвныг эрхэмлэдэг JCI байгууллагын эсэргүүцэлтэй тулгарлаа

Хуучирсан мэдээ: 2022.08.21-нд нийтлэгдсэн

“NoWar”: Энх тайвныг эрхэмлэдэг JCI байгууллагын эсэргүүцэлтэй тулгарлаа

“NoWar”: Энх тайвныг эрхэмлэдэг JCI байгууллагын эсэргүүцэлтэй тулгарлаа

“NoWar” иргэдийн хөдөлгөөнийхөн 20 гаруй удаагийн тайван жагсаалаар энх тайвны төлөө жагсч байгаа билээ. Тодруулбал, тус иргэдийн хөдөлгөөн энхтайвны төлөө, Оросын түрэмгийллийг эсэргүүцээд зургаан сарын хугацаа өнгөрч буй.

Дайныг эсэргүүцэгч “NoWar” хөдөлгөөнийхөн цахим хуудастаа JCI байгууллагын Монгол дахь салбарын эсэргүүцэлтэй тулгарсан талаар бичжээ.

Тухайлбайл, тус хөдөлгөөнийхний хэлснээр “Өнгөрсөн хугацаанд фашист бүлгүүд, эрүүгийнхэн, хөлсний шантаачид, Засгийн газар, цагдаа, тагнуул, Ардын намын эрх баригч нар, сошиал троллууд зарим үед иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан. Тэгвэл өчигдөр олон улсын энх тайвныг эрхэмлэдэг, үнэт зүйлтэй JCI байгууллагын Монгол дахь салбарын эсэргүүцэлтэй тулгарлаа! #NoWar иргэдийн хөдөлгөөн 27 дахь удаагаа боллоо” гэжээ.

ЦААШИД Ч ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦЭХ БОЛНО

“NoWar” иргэдийн хөдөлгөөнийхний зүгээс Засгийн газар хүч түрэн соёлын өвийн газруудыг устгасан. Тэр үеэс л шаардлагуудыг тавьж байсан. Иргэдийн оролцоотой илэрхийлж буй байр суурийг огт сонсдоггүй. Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой Засгийн газарт хариуцлага тооцохыг шаардаж байсан. Мөн Ерөнхий сайд жендэрийн мэдрэмжгүй мэдэгдэл хийж байхад нь ч шаардлага тавьсан. Хуулийн өмнө бүгд эрх тэгш байж бухимдал арилдаг.

“No Double Standard” хөдөлгөөнөөс болж олон залуучуудыг хэрэгт татсан. Энэ мэтчилэн шаардлагуудыг тавьж ирсэн.

Жагсаал цуглаан, мэдэгдэл гээд бүхий л аргаар шаардлага хүргүүлж байсан. Хариуцлага хүлээж чаддаг, ийм зүйл байдгийг харуулж өгөөч гэж л бид хүссэн. Засгийн газрыг огцруулах нь улс орныг тогтворгүй байдалд оруулж байгаа гэсэн үг биш. Ашиглалтын хугацаа нь хэтэрсэн бол нэг удаагийн салфетка шиг, живх шиг сольж байх хэрэгтэй. Алдаанууд овоорсоор байгаад улс орныг хүнд хэцүү байдалд оруулдаг. Улс орны хөгжил пи ар, пропагандагаар явдаггүй. Хийсэн ажлаа пи-арддаг болохоос биш хийгээгүй ажлаа хийсэн мэт, эдийн засаг нь өсөөд байгаа юм шиг пропоганда явуулбал хор уршиг дагуулна.

Дайныг эсэргүүцсэн 20 гаруй удаагийн жагсаал боллоо. Бүгд л дайныг эсэргүүцлээ. Хэвлэл мэдээлэл ч олон удаа дамжууллаа.

Цаашид ч дайныг эсэргүүцэх болно. Түрэмгийлэгчид Монгол Улсыг айдаст автуулж байна. Улс нь байр сууриа илэрхийлээгүй ч иргэд нь хэнээс ч айхгүй, Оросоос хараат бусаар хэлэх үгээ илэрхийлдэг гэдгээ харуулна гэдгийг мэдэгдэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
22
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж