Аль нэг хаагдсан сургуулийн ашгаас ардын хүүхдийн эрх илүү гэв | News.MN

Аль нэг хаагдсан сургуулийн ашгаас ардын хүүхдийн эрх илүү гэв

Аль нэг хаагдсан сургуулийн ашгаас ардын хүүхдийн эрх илүү гэв

Аль нэг хаагдсан сургуулийн ашгаас ардын хүүхдийн эрх илүү гэв

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн Баасан гаригт 13 дээд сургууль, коллежийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай мэдээлсэн. Тэрбээр Монгол Улсад 147 мянган оюутан 88 их дээд сургуульд суралцдаг. Үүнээс 14 их сургуульд 108 мянга нь суралцаж байна. Намар 140 мянган оюутны эцэг эх цалингийн эсвэл тэтгэврийн зээл авч төлж байна. 440-460 тэрбум төгрөгийн цалингийн зээл арилжааны банкуудаас гардаг. Тиймээс их дээд сургуулиудад тавих шаардлагаа бид өндөржүүлнэ гэдгийг онцолсон.

Тэгвэл гаргасан шийдвэртэй холбоотой асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цахим хуудастаа "Оюутан болсон нэг хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд ээж аав, эмээ өвөө нь арилжааны банкуудаас дөрвөн жилд дунджаар 12-15 сая төгрөгийн цалингийн, тэтгэврийн зээл авдаг.

Дээр нь хувцас, байр, хоол, унааны мөнгө нэмэгдэнэ. Төгсөөд ажлын байргүй, төгссөн сургуулийн нэр хүнд, чанараас хамаарч ажилгүй болж лангуун дээр зогсож байгаа нь хатуу үнэн.

Аль нэг сургуулийн эрх ашиг хөндөгдөхөөс илүү ардын хүүхдийн эрх ашиг, аав ээжүүдийн нийгмийн баталгаа, төлбөрөөс үүдэлтэй ядуурлын эрсдэлээс хамгаалах нь төрийн үүрэг байх болно. Янз бүрээр хэлж, дайрч эхэлж байх шиг байна. Надад ямар ч алга ташилт хэрэггүй. Ямар ч албан тушаалын амбиц байхгүй. Зүгээр л 30 жил төөрсөн их дээд боловсролын тогтолцоог зөв замд нь оруулах ганцхан зорилго буй" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-21 202.9.41.2

Ард түмэн минь өөрсдөө нийгмийн идэвхтэй үр хүүхдээ сыргах сургуулийнхаа талаар судалгаатай байх хэрэгтэй.250 мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэлэг сургууль дэлхийд байхгүй шүү.гэтэл монголд МҮИС-гэж байна. Ийм худал рекламд автагдчихваа анхааралтай байгаарай. МУИС-тай андуурагдаад байгаа шүү. Чанаргүй их дээд сургуулийг цөөлөх хэрэгтэй. Улсын 6 их сургууль цогцолбороороо байхад л болоо.ш дээ

Avatar

ДБаярсайхан 2022-08-21 202.9.46.42

Зөв, тууштай ажиллаарай Монголын ирээдүй нэг ч гэсэн зөв эхлэх болсонд баярлаж байна .Хүүхэд,залуусаар тоглодгоо одоо болих хэрэгтэй .Хугацаа хэрэгтэй .Ажлын амжилт хүсье!

Avatar

Зочин 2022-08-21 66.181.160.71

зөв одоо л зөв ажиллах ёстой шүү гаргасан шийдвэртэй тууштай байгаарай

Avatar

Зочин 2022-08-21 213.87.129.195

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

Avatar

Зочин 2022-08-21 66.181.186.44

Сайдыг тэвэрч үнсьё.маш зөв шийдвэр.24 сануулга өгсөн сургуулиудыг цуцалсан дээрээ барьцна монголд 10 чанартай их сургууль байхад хангалттай..

Avatar

Зочин 2022-08-21 202.126.90.124

Huviin ih deed surguuli gej mongold baih hereggyi. Bygdiig MSYT bolgo. Chadaltai n hedhen ulsiin ih surguuliuddaa ursoldood ortsgoog. Yldsen n huviin MSYT ryygee orohoos oor songoltgyi bolgoh heregtei. Mongol ulsad diplomtoi hudaldagch bish ajilchid heregtei bna

Avatar

Zochin 2022-08-21 66.181.161.35

gada maskgui yavtsgaj bj dotr masktai him bhgui,b**s l viruses tom tolgoitoi boochihsn bdg,surguliin orchind mask zuuhshtei,tsahimbavah hunig tsahim bolgoch,topbortei surguliuda tanhim,tsahim songolt hiilgech.chaddag huhdde ihig zahgui chadahgui huhdudtei ohenh tsagaa urdeg gazar shtei,tsahim book bga bol ene ued hereglech,iim l yum hiihgui bol durtaida davarchihsn surgul …..

Avatar

Zochin 2022-08-21 66.181.161.71

Zabrze gdl ehlej medsen,hamtarsn,medeedui tsarailsn BH darani hudla shudrag tsaraildagni bugdshtei.ardiin huhed gej yalgvar gargad bga yumu b**s l adil are been zde,idej uusn,chadvargui bj chadvartai yum shig tomorsn humus ard tumnees CH iluu h shtei.tom yarij hiisen helsnee oilgohgui bsnaas huhed buriig neg burchlen hamgaalchaad yarij heregtei,tom yarina,tom dotr jijig adulig medehgui gesnees dotrni hyanaach,huligaan,muu surdguudl tom yarij jinhene sain suragchda anharahgui muuni tomordog

Avatar

ИРГЭН 2022-08-21 66.181.185.195

БИЧИГ ҮСЭГ ТАЙЛГДСАН Л БОЛ ДИПЛОМ ЗАРДАГ ИХ, ДЭЭД СУРГУУЛИА НЭГ ЦЭНЗҮҮРТЭЙ БОЛГООЧЭЭ!!! АРАЙ Л ЛУЙВАР ХИЙЖ БН ШҮҮ!!

Avatar

Зочин 2022-08-21 202.126.90.19

Боловсролын хүнлэг, оюунлаг чанар алдагдсаны хамгийн том шалтгаан нь чанаргүй хувийн сургуулиуд олширсон явдал. Үүнийг мэдэрч дорвитой алхам хийж байгаа Сайд танд талархаж байна. Шийдвэр гарсны дараа хамгийн их эсэргүүцэж байгаа сургуулиуд хамгийн чанаргүй нь шүү.

Avatar

Зочин 2022-08-21 103.10.21.251

Хувийн сургуулийн босго оноогоор улсын сургуульд орчоод бгаа бишүү улсын нэртэй ашгийн сургуулийн ачаалалыг бүүрч их болгоод бнашдээ муисын сиси мэт нь өндиихгүй юм бнаа яаж хүүхдээ нэг төгсгөх вэ бантан хутгагч сайдаа

Avatar

Уншигч 2022-08-21 202.9.47.143

Арга хэмжээг бүрэн дэмжиж байна. Хугацаатай үүрэг авсан гэх 24 сургуулийн хувьд ч гэсэн шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй. Зарим сургуулийг нь ҮСТ болгож мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд анхаарах хэрэгтэй байна. Мэргжилтэй ажилчингүй бол ажлын стандартын талаар яриад ч хэрэггүй. Наад зах нь л хотын автомашины болон явган хүний замаа хар л даа.

Avatar

Иргэн 2022-08-21 192.82.74.173

Энэ бол төрийн үүрэгт байгууллагын хийх ажил мөнөөсөө мөн. Салбар болгон гажуудал байвал түргэн засах ёстой.

Avatar

Л.Дорж 2022-08-21 188.57.118.158

Хууль зөрчиж буй 6 сарын хугаццатай үүрэг авсан гэх 24 сургуулиаа зарлаад яваачээ. Ард түмний хүүхдүүд хохирно. Юуг нь нууцалсан юм бэ? Наадуул чин ямар нэг аргаар аргалаад өнгөрөөнө. Мөн эрдэмтэнгшй, докторгүй сургуулиуудаа анхаараад шалгачихаач.

Avatar

Зочин 2022-08-21 124.158.64.91

Монгол улсын хөгжлийн чөдөр тушаа их, дээд сургуулиуд нэртэй бизнес эрхлэгчдээс салгаж өгсөн танд их баярлалаа 👏👏👏

Avatar

Bold o 2022-08-21 223.62.162.100

Дарханы замын тухай нэг яриачээ сайд гауй…

Avatar

Зочин 2022-08-21 59.153.112.78

Энэ чинь боловсролын сайд. Юун Дарханы зам бэ. Замыг зам тээврийн сайд Халтар гэж нөхөр хариуцаж байгаа шдэ

Avatar

зочин 2022-08-21 103.229.121.40

Энэ сургуулиуд чинь бизнес болчихоод байгаа учраас ийм арга хэмжээ авах цаг болоод бүр ч оройтож байгаа юм. Энх-Амгалан сайдын санаачлагыг дэмжиж баяна. Санаачилгатай, ард түмнийхээ үр хүүхдүүдийн төлөө санаа зовсон, зөв хүн байна шүү.

Avatar

Зочин 2022-08-21 66.181.177.158

Хүссэн болгон их, дээд сургуульд элсэж, чанаргүй голдуу дээд боловсролтон олшруулахгүй байх нь зөв.

Avatar

BAGSH 2022-08-21 192.82.85.243

МҮИС гэдэг луйврын сургуулийг хаагаач…Тэнд урхидуулсан хүүхдүүд, багш нар үнэн өрөвдөлтэй. ӨӨРИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, ИТГЭЛ ҮНЭМШИЛ, МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ гэж үнэн байхгүй болсон багш нартай…. Худлаа поп тархи угаалтанд нь бүрэн итгэчихсэн…Арай өөрөө өөртөө эзэн багш хууртаж нэг ирээд удалгүй явдаг….Тэгээд өөрийн нь төгсөгч гэх ямяр ч боловсрол чадамжгүй хүмүүс бусад ,ЕБС, их дээд сургуульд тэнцэхгүй багш нар байдаг. Дээр нь тэтгэврийн хэдэн өвгөн эмээ бий. Тэд энэ нийгэмд өөр орон зай байхгүй учр

Avatar

Дэмжижи байна 2022-08-21 103.26.193.113

Энх-Амгалан сайдыг бүрэн дэмжиж байна. Өөр хаагдах ёстой сургууль ч олон бий.

Avatar

Зочин 2022-08-21 202.9.46.146

Монгол үндэстий хөгжлийн түлхүүр мужааны, токарьчны, гагнуурчны гарт байна.

Avatar

Зочин 2022-08-21 202.9.46.146

Болдогсон бол Монгол орны хөгжлийн концепцид нийцэхгүй гэсэн шалтгаанаар 100 сургуулийн 91-ийг хаах юм сан.
Оронд нь 91 МСҮТ байг.

Avatar

Зочин 2022-08-21 202.9.46.146

Дэлхийд гайхагдсан 100 их, дээд сургуулиа 10 болгон хасч чадна.
Тэгвэл дэлхийд өрсөлдөх шинжлэх ухааны том нээлтийн эзэд төрөн гарах боломж 100 дахин ихэснэ.

Avatar

Зочин 2022-08-21 66.181.185.41

хуучны хэдийг үлдээгээд бусдыг бүгдийг нь хаа. Бүгдийг тэгэхгүй бол барьцана

Avatar

Зочин 2022-08-21 66.181.160.57

Маш зөв цүнх баригч,лангууны худалдагч бэлддэг сургуулиудыг бүгдийг хаа

Avatar

Ж.Энхмаа 2022-08-21 188.57.118.158

Маш зөв ажил хийгдэж байна. Миний хүү энэ жил хувийн сургуульд элссэн. Хүү бид цаана нь хуулийн шаардлага хангахгүй үлдсэн. 6 сарын үүрэг авсан гэх сургуульд орчих вий гэж санаа зовж байна. Зарлаад яваачээ. Юуг нь нууцалдаг юм бэ?

Avatar

xap setgelteng xaiplxaar 2022-08-21 172.58.61.152

guilagchniyx

Avatar

Зочин 2022-08-21 64.119.20.160

МҮИС ГЭЖ ЧАНАРГҮЙ СУРГУУЛИЙГ ХААХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2022-08-21 202.126.88.203

Чанаргүй, юу хийдэг нь мэдэгдэхгүй үй олон компаниудаа ч хаамаар, уг нь сайхан дампуурч бгаа

Avatar

зочин 2022-08-21 203.217.139.240

Маш зөв шийдвэр, ялангуяа МҮИС, МҮТИС г.м чанаргүй сайхан нэртэй сургуулиудыг хаах нь зөв. Монгол улсад чанартай 5-6 сургууль байхад хангалттай. МСҮТ-ийг олон болгох хэрэгтэй.

Avatar

зочин 2022-08-21 66.181.182.35

Чухал шийдвэр гаргасан байна, дахиад хэдийг хаах хэрэгтэй, ийм жижиг улсад чанартай 5 сургууль байхад л хангалттай

Avatar

Зоригоо 2022-08-21 64.119.19.252

Маш зөв шийдвэр гаргасан байна. Баяр хүргэе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж