Аль нэг хаагдсан сургуулийн ашгаас ардын хүүхдийн эрх илүү гэв

Хуучирсан мэдээ: 2022.08.21-нд нийтлэгдсэн

Аль нэг хаагдсан сургуулийн ашгаас ардын хүүхдийн эрх илүү гэв

Аль нэг хаагдсан сургуулийн ашгаас ардын хүүхдийн эрх илүү гэв

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн Баасан гаригт 13 дээд сургууль, коллежийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай мэдээлсэн. Тэрбээр Монгол Улсад 147 мянган оюутан 88 их дээд сургуульд суралцдаг. Үүнээс 14 их сургуульд 108 мянга нь суралцаж байна. Намар 140 мянган оюутны эцэг эх цалингийн эсвэл тэтгэврийн зээл авч төлж байна. 440-460 тэрбум төгрөгийн цалингийн зээл арилжааны банкуудаас гардаг. Тиймээс их дээд сургуулиудад тавих шаардлагаа бид өндөржүүлнэ гэдгийг онцолсон.

Тэгвэл гаргасан шийдвэртэй холбоотой асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цахим хуудастаа "Оюутан болсон нэг хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд ээж аав, эмээ өвөө нь арилжааны банкуудаас дөрвөн жилд дунджаар 12-15 сая төгрөгийн цалингийн, тэтгэврийн зээл авдаг.

Дээр нь хувцас, байр, хоол, унааны мөнгө нэмэгдэнэ. Төгсөөд ажлын байргүй, төгссөн сургуулийн нэр хүнд, чанараас хамаарч ажилгүй болж лангуун дээр зогсож байгаа нь хатуу үнэн.

Аль нэг сургуулийн эрх ашиг хөндөгдөхөөс илүү ардын хүүхдийн эрх ашиг, аав ээжүүдийн нийгмийн баталгаа, төлбөрөөс үүдэлтэй ядуурлын эрсдэлээс хамгаалах нь төрийн үүрэг байх болно. Янз бүрээр хэлж, дайрч эхэлж байх шиг байна. Надад ямар ч алга ташилт хэрэггүй. Ямар ч албан тушаалын амбиц байхгүй. Зүгээр л 30 жил төөрсөн их дээд боловсролын тогтолцоог зөв замд нь оруулах ганцхан зорилго буй" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж