Францын ерөнхийлөгч Путиныг шүүмжлэх нь олшров

Хуучирсан мэдээ: 2022.08.21-нд нийтлэгдсэн

Францын ерөнхийлөгч Путиныг шүүмжлэх нь олшров

Францын ерөнхийлөгч Путиныг шүүмжлэх нь олшров

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Баасан гаригт Владимир Путинтай утсаар ярьсан. Үүнээсээ хэдхэн цагийн дараа тэрбээр Оросын удирдагчийг Украины эсрэг эзэрхэг түрэмгий, олон улсын хуулийг зөрчсөн харгис халдлага үйлдсэн гэв.

Халдлагаас урьдчилан сэргийлж, Путинтэй яриа хэлэлцээ хийхийн чухлыг онцолсоор байсан Макроны оролдлого бүтэлгүйтсэн. Сүүлийн үед тэрбээр Оросын ерөнхийлөгчийг шүүмжлэх нь олширчээ. Түүнчлэн Европт тулгараад байгаа эрчим хүч, эдийн засгийн хямрал дуусаагүй байгааг Францын иргэдэд анхааруулсан.

Дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудад эзлэгдсэн өмнөд Францад холбоотнууд газардсаны 78 жилийн ойд зориулж Макрон үг хэлсэн. Энэ үеэрээ тэрбээр “Дайн биднээс хэдхэн цагийн зайтай газарт буюу Европын нутаг дэвсгэрт буцаж ирлээ. Путин өөрийн эзэрхэг хүслийг Европт тулгаж, улсуудын бүрэн бүтэн байдлыг бүдүүлгээр зөрчиж байна” гэж хэлжээ.

Макрон, Путин нар нэг цаг гаруй ярилцсан. Энэ үеэрээ тэр НҮБ-ын цөмийн байцаагчдыг Европын хамгийн том цөмийн станцад зочлохыг зөвшөөрөх Украины нөхцлийг хүлээж авахыг Оросоос шаардсан юм. Түүнчлэн үр тариа тэргүүтэй хүнсний барааг Оросоос гаргах тухай ярилцжээ. Дайныг зогсооход чиглэсэн Европын холбооны хориг арга хэмжээнд үл хамаарах ганц зүйл нь хүнсний бүтээгдэхүүн юм.

Энэ удаагийн яриа нь он гарсаар тэдний 20 дахь яриа аж. Харин сүүлийн гурван сарын хугацаанд анх удаа хоёр улсын удирдагчид ярилцсан нь энэ юм.

Эх сурвалж: ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж